НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ТЭРГҮҮЛЛЭЭ

2016-04-04  

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үйл ажиллагаагаараа бусдыгаа тэргүүлсэн аймгуудын шагналыг Төрийн ордонд гардууллаа. Аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын 2015 оны үйл ажиллагааг бодлогын зорилт, байгууллагын чиг үүргийн хэрэгжилт, байгууллагын нээлттэй байдал, үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ гэсэн дөрвөн бүлэг 11 багц асуудлын хүрээнд үнэлснээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Орхон, Сүхбаатар, Булган, Архангай, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар тэргүүлжээ.

2015 үйл ажиллагааны үр дүнгээр өндөр үнэлгээ авч, тэргүүлсэн нийслэл болон Орхон, Сүхбаатар, Булган, Архангай, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнасан бол Засаг даргын Тамгын газрын дарга нарт нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох батламжийг гардуулсан юм.

 

А. САЯН

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zaaa:ed nart l ene mungu dutaw gj aimgiinha hugjild huwi nemer ene munguuru oruulah n yu l bldoo huurhi 2016-04-04
zochin:Ingeed l hiih estoi ajlaa hiisniih ni tuluu ih munguur ****gnaad baigaa ni shudraga yavdal uu?Erunhii saidaa?Govi-Altain zasag darga l lav avah esgui baisan daa.SHudraga unen gej lav ene turd baihgui boljee.Odoo yana daa Mongolchuud mini.Iim heden tsairsan humuusees hurdhan s**** uymsan. 2016-04-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?