МОНГОЛЫН ТӨР ХҮҮХДИЙН 20 МЯНГЫГ ӨГӨХ ГЭЖ АРД БИДНИЙХЭЭ АМЬЖИРГААГ Л ИХ СУДЛАХ ЮМ

2018-07-23  

УИХ-ын хаврын чуулганаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг баталсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт хүүхдүүдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр олгохоор болсон билээ. Олон улсын валютын сантай тохиролцон, 41 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг нэмж шийдсэн гэж мэдээлж байсан.

Ингээд нийт хүүхдүүдийн 80 хувьд олгох учраас хэний хүүхдийг үлдээх вэ, хэний хүүхдэд өгөх вэ гэдэг асуудлаа ялгахын тулд Засгаас өрхийн амьжиргааны судалгааг авч байна. Ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэл судалгааг явуулна.

Өмнө нь ч зорилтот бүлгийн хүүхдэд олгоно хэмээн өрхийн амьжиргааг нь судалж л байсан. Тухайн өрх 502 гэсэн босго онооноос доогуур байвал 20 мянгаа авна гэсэн шалгуурыг төр, засгаас тавьж байв. Санаж буй бол зурагт, хөргөгчтэй айл гэхэд л босго онооноос давж гарчихаад, хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байсан санагдана. Айлуудын амьжиргааг 26 бүлгээр ялган, “судалгаанд тэнцсэн” айлын хүүхдэд 20 мянгыг өгч байв. Одоо мөн л дахин ийм судалгааг хийж, Өрхийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн, хүсэлт гаргасан хүүхдэд олгох боллоо.  Тэгэхдээ өрхийн амьжиргааны түвшний босго оноог 670 гэж заажээ. 

Монголын төр, засаг үнэхээр хүн амаа өсгөх бодлогоор хүүхдүүддээ мөнгө олгож байгаа л юм бол айлын хүүхдийг алаг үзэлгүй бүгдэд нь тэгш хүртээх ёстой биш үү. Үгүй бол нэг мөр олгоогүй нь дээр. Эрх барих түвшинд гаргасан дээрх шийдвэр Монголын хүүхдүүдийг алаг үзэж, баян ядуугаар нь ялгаварлан хүүхдийн эрх, Үндсэн хууль зөрчиж байна. Хамгийн ялгаваргүй, хамгийн улс төргүй олгох ёстой хүүхдийн мөнгийг бүлэглэн хувааж, гэрийнх нь амьдралыг харж өгч байгаа нь үнэндээ гайхаш барах юм.

Мөн хүүхдийн мөнгө олгох нэрээр элдэв судалгаа авч, ард түмнийхээ халуун голомт руу өнгийн зурагттай юу, зурагтгүй юу гэж асуудгаа больчих хэрэгтэй. Монголын төр хүүхдүүддээ мөнгөн тэтгэмж олгох нэрийн дор барилдахаасаа таахалзах нь гэгчээр юм болж жигтэйхэн судлаад л байх... Эрхбиш Өрхийн мэдээллийн сан бүрдүүлэх гэж  л 20 мянгыг өгдөггүй байлтай.  

Тухайн айлын амьжиргаа доогуур байгаад хүүхдийг нь шийтгэж буй мэт, эсвэл бүр ядуу айлын хүүхэд байгаа нь азтай хэрэг ч юм шиг болгож ирээд л мөнгө өгч байгаа нь даанч харамсалтай.

 

 

Ц.БАЯРЖАРГАЛ   

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Badamtsetseg:Хүүхдийн мөнгииг заавал судалгаанд хамруулж өгөх шаард**** хэнд хэрэгтэй юм бэ.яг амьдрал дээр эмэг эх би өнчин охиноо хүний дайтай явуулах гэж дутагдах эд хөрөнгө байхгүйгээр/ зурагт, хөргөгч, угаалгын машин/ айлд байдаг байх ёстой зүйлийг бүрдүүлж өгсөн.энэ нь үндсэндээ тэтгэврийн зээл авч бгаад.гэтэл баян айлд ордог юм бн.дараа нь сургуулиа төгсөөд хүүхэд гаргасан бас л баян айлд тооцогдоод явж бн.тэхээр би үхэх ёстой юм уу.энииг эрхэм гишүүдээс асууя. 2018-07-24
sudalgaataigaa tonil:muusain bayachuudiin huuhduud ch yahaw 20 myangaguigeer yawchina.niit massiin amidraliin tuvshin yamar bilee.dundaj,dundjaas dooguur dawkargiihanii huuhduudiig yundaa yalgah geed bgaan. tertee terguu oilgomjtoi bhad. sudalgaa ene teree ter bayachuudaasaa l aw. 2018-07-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?