ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ХЭВЛЭЛД Ч ЯРИЛЦЛАГА ӨГӨХӨӨ БОЛЬЖ, ОРДОНДОО НУГДАЙЖ СУУДАГ БОЛЧИХОВ УУ

2018-07-30  

Монголд тогтмол хэвлэгдэж байгаа өдөр тутмын 6, 7 сонин, өргөн нэвтрүүлгийн 10-аад телевиз, дэлхий даяар цацагдаж байгаа төдий тооны мэдээллийн сайтууд уншигч, үзэгчдэдээ хүрч байна. Эдгээр хэвлэлүүд бүгд дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэж, ард түмний нүд чих болдог, мэргэжлийн редакцитай, мэргэжлийн ёс зүйн хүрээнд ажилладаг. Зүй нь, төрийн гурван өндөрлөг эдгээр төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, төрийн бодлого, хандлага, байр суурийг ард түмэндээ нээлттэй хүргэж байх ёстой юм. Мэргэжлийн редакцийн асуулттай ярилцлагад орж байх нь төр, ард түмний хоорондох эрүүл харилцааг бүрдүүлж байх учиртай. Дан ялангуяа ардчилсан орны төрийн гурав шүү дээ. Гэтэл сүүлийн хэдэн жилд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвын төвийн хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлага үзэгдэхээ ч больчихлоо. Төрийн өндөрлөгүүд нь чөлөөт хэвлэлд яагаад ийм хаалттай байдаг болчихов оо. Юунаас тэгтлээ нуугддаг болчихов. Хэтийдсэн их улстөрөөсөө болоод ам нээж ч чадахаа байхчихав уу гэлтэй. Эргээд сөхөөд харъя гэхэд харах юм үлдэхгүй нь.

Удахгүй намрын их ажлууд ар араасаа ундарч, улс орны нийгмийн амьдрал газар сайгүй бужигнана. Тариа хураалт, өвөлжилтийн бэлтгэл, хүүхдүүдийн сургууль соёл гээд энэ улсын айл бүхэнд мундахгүй их ажил өрнөнө. Намрын чуулган эхэлнэ. Чуулганаар Монголын эрх ашигт нэн хамаатай хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцэхээр байна. Манай төсвийг бүрдүүлдэг гол түүхий эд болох зэсийн ханш дэлхийн зах зээл дээр унаж байна, бензин шатахууны үнэ нэмэгдчихлээ. Үер ч боллоо. Ер нь жирийн ард түмний амьдрал шар үс нь унаагүй эцэж турсан мал шиг болтлоо дорой явна. Яг энэ үеэр төрийн гурван өндөрлөг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч, ард түмэндээ Монгол төрийн бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа тайлагнаж, хоёргүй үгээр яримаар байна.

Ер нь Монголын хөгжлийн төлөв цаашдын 5, 10 жилдээ ямар байх юм бэ, Ерөнхийлөгч юу гэж харж байгаа юм, Ерөнхий сайд ямар ажил гүйцэтгээд яваа юм,  УИХ-ын дарга юу бодож суугаа юм, энэ бүхнээ нэг ярьж хэлэх цаг тулаад байна. Монголыг өөд нь татах Таван толгой босож чадах уу, өөр хэрэгжүүлэх том төсөл хөтөлбөр бий юу,  яаж хэрэгжүүлэх вэ, ажлын байр бий болгож байгаа юу, өр зээлээ хэрхэн төлөх вэ, гадаад дотоод айлчлал хийх үү, манай гадаад харилцаа хаашаа яаж тэлж байгаа вэ гээд олон асуултад төрийн гурван өндөрлөгийн байр суурь тодорхой харагдах зайлшгүй хэрэгтэй байна.

Хэний бүлэглэл хүчтэй вэ гэж үзэлцэхээ түр ч болтугай азнаж, төрийн хамгийн дээд албыг хашиж яваагаа нэг санах цаг ирсэн бус уу. Хов хөөцөлдөж, хэнийг халах уу, солих уу гэж энгэр заамаа уралцаж байх зуурт чинь ард түмний амьдрал зогсоолдоо зогсчих шахаад байна шүү дээ. Хэтэрхий их улс төр чинь улсаа хөмөрчих шахаад байгааг сэхээрч харвал ямар вэ.

 

 

Ц.БАЯРЖАРГАЛ

.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Онгорсон зун туймэртэй энэ жил усны уеэртэй хоол ундl эм тариа нь найдваргуй унэ гь байнга лсолттэй ард иргэд хундхэн бпйна даа 2018-07-30
Zochin:ЭНЭ ГУРВАН ХҮН ТУЛГЫН ГУРВАН ЧУЛУУ МЭТ АЖИЛЛАХ УЧИРТАЙ ГУРУУЛАА Л АЖИЛААД ӨГНӨӨ ӨР ШИРНЭЭС ЧИНЬ ЧӨЛӨӨЛӨНӨ ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ САЙН САЙХАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ АЖИЛААД ӨГНӨӨ Л ГЭСЭН ЭНЭ ТӨРД ЭНЭ ГУРВАН ХҮНИЙ ХАШИЖ БАЙГАА АЛБАН ТУШААЛААС ӨӨР.ӨНДӨР СЭНТИЙ БАЙХГҮЙ ДЭЭ. ЭНЭ ГУРАВ ТУЛГЫН ГУРВАН ЧУЛУУ АСАР ИХ ХАЛЖ БАЙГАА ТЭР ХАЛАЛТЫГ ГУРУУЛАА ТЭВЧИЖ.ГАРЧ ЧАДАЖ БАЙЖ ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЗОРИЛГО НЭГТЭЙ АЖИЛЛАЖ ЧАДНА.НЭГ ЧУЛУУГАА ХЭН НЭГ ХОЁР НЬ.ШАХАЖ ЗАЙЛУУЛААД БАЙВАЛ БӨӨРӨНХИЙ ЁРООЛТОЙ ТОГООГ ҮЛДСЭН ХОЁР НЬ ТЭГШХЭН БАЙЛГАЖ ЧАДАХГҮЙ ДЭЭ. САЙХАН АМАЛЖ ГАРЧ ИРЭЭД ХООРОНДОО ТОЛХИЛЦСООР БАЙТАЛ ХУУЛИАРАА ХУГАЦАА ЧИНЬ ДУУСААД ТА БҮГД ҮЛДСЭН ХУГАЦААНДАА ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ БОДОХГҮЙ БОЛ АХИЖ СОНГОЛТ БАЙХГҮЙ АРД ТҮМЭН БИДНИЙ ЭГНЭЭНД ОРОХ БОЛНО.ОДОО АРД ТҮМЭН СОНГУУЛИАР ТАРААСАН МӨНГИЙ ЧИНЬ АВААД СОНГОЛТОО ӨӨРӨӨР ХИЙХ БОЛНО УЧИР НЬ ТА БҮГДИЙН ТАРААСАН МӨНГӨ ЧИНЬ НАСААРАА ИДЭЖ АМЬДРАХ МӨНГӨ БИШ ГЭДЭГИЙГ ОЙЛГОСОН. 2018-08-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?