ДҮҮ НЬ ЯВЛАА, ААВ ДУУДАЖ БАЙНА

2018-07-30  

( Ц.Энхбаяр дүүгийн тухай дурсамж )

Дүүгийн маань сүүлчийн үг энэ байлаа. Тэр энэ үгийг зулай дээр минь гишгэж төрсөн Ц.Энхболд ахад л хэлсэн. Тэр хэлснээ эр цэргийн ёсоор тушаал мэт дагалаа. Дүү маань хөрст хорвоогийн амьдралдаа хоргодсонгүй, туулсан амьдралдаа харамссангүй. Ухаан саруул байж, захиас гэрээсээ ч үлдээлээ.

Аав, ээжийн энэрэл хайр, ах эгчийн өмөг түшиг, сайн хань ижлийн халуун хайр, халамж, үрийн жаргал, баяр баясгалан энэ бүхнээр дүү маань дүүрэн амьдарсан. Гунигтай өдрүүд байсан ч, жаргалтай өдрүүд нь түүний амьдралд бүр олон байсаан.

"Цагдаа болно" гэж хүүхэд ахуй цагаасаа мөрөөдсөн тэр л мөрөөдөлдөө хүрсэн. Монгол улсын криминалистикийн "гол" шинжээч гэж үнэлэгдэх болсон. Монголын улс төрийн амьдралд хамгийн том дуулиан үүсгэсэн С.Зоригийн амь насыг хороосон гэмт хэргийг газар дээр нь очиж шинжлэх үүрэг даалгаврыг Монголын Цагдаагийн байгууллага Энхбаяр дүүд маань итгэж өгсөн байдаг. Энэ итгэл, энэ тушаал Ц.Энхбаяр дүүг маань шинжээч мэргэжилтний хувьд хэн байсныг бүрэн тодорхойлно. С.Зоригийн хэргийг илрүүлэх талаар тэрбээр шүүмжлэлтэй ханддаг ч, улсын нууц хэмээн ганц ч үг гээлгүй, тангарагтаа үнэнч байж чадсан даа, дүү минь. Тэр өргөсөн тангарагтаа хатуу чанга ч, сэтгэлээрээ тун зөөлөн өр нимгэн нэгэн байсан. Дээрээ хоёр ах, хоёр эгчтэй айлын бага хүү тэрбээр нэг л өдөр дунд ах миний "урдуур орж", эхнэртэй, бүр хүүхэдтэй болсон. 

Волгоград хотод мөрдөн байцаагч-шинжээчээр төгсөж ирсний дараахан гялалзсан, жавхаатай, ганц бие дэслэгч дүү маань нэг л өдөр гэр хорооллын даруухан охиныг, бяцхан хүүгийн хамт Цэндийн (аав) халуун ам бүлд нэгтгэснээр тэрбээр надаас өрссөн хэрэг. 

Хүүтэй болсноо бусдаас дуулж, тэр даруй очиж уулзангуутаа л дэргэдээ авахаар шийдсэн байдаг. - Энэ миний хүү. Аав нь хүүгээ өсгөх ёстой гэдэг тун чиг товчхон үгийг цэргийн хүний ёсоор бидэндээ хэлж, ойлгуулсан. Дүү минь, ийм л өр нимгэн, сэтгэл сайхантай.

Ямагт олонтойгоо бужигнах дуртай тэрбээр мөрдөн байцаагч-шинжээчийн хүнд хүчир ажлын дараа мэргэжил, санаа нэгт нөхөдтэйгээ нэг л мэдэхэд цугласан, хөөрсөн байдаг гэж журмын нөхөд нь дурсдаг. Монголын Криминалистикийн шинжээчдийн анхдагч нарын нэг гэж мэргэжил нэгт нөхөд нь зүй ёсоор ч үнэлдэг. Аав маань, - Албан тушаал, сандал ширээг булааж болно, тархин дахь мэдлэгийг хэн ч булааж чадахгүй, мэдлэг боловсролыг л сайн эзэмш гэж биднийг хүүхэд ахуй цагаас л сургаж хүмүүжүүлсэн. Тэр үед аав маань төрийн соёрхол хүртээгүй, гавьяат багш ч болоогүй байсан цаг. Бид бүгд аавынхаа сургаалиар хүмүүжиж, мэдлэг боловсролыг эрхэмлэсэн.

Тэтгэвэрт гарсан хойноо хоёр ч удаа Цагдаагийн албандаа дуудагдан, төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн дүүг маань Цагдаагийн гавьяаны одонгоор хоёрдахиа шагнасан онцгой тохиолдол энэ жилийн наадмаар дүүд минь тохиолдсон. -Андуурчээ, одонг чинь, наадмын дараа, Цагдаагийн баяраар Цэргийн гавьяаны улаан тугийн одонг чинь гардуулна аа. Тогтоол чинь гарсан байна гэж төрийн ордны шагнал хариуцсан хэлтсээс уучлал гуйж, утсаар хэлж учирласан байдаг. Дүү маань энэ үгийг одонгоо авсан мэт баярлан хүлээн авсан. Амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд төрдөө үнсүүлж, эр цэргийн ёсоор ёслолын буудлага дор хөрстийн хорвоогоос үдүүлсэн. Бодоход, айлын бага дүүгийн хувьд, бидэндээ эрхэлж, ах, эгч, ээж, хань ижил, үр хүүхэд, багийн анд найз, нөхөд, мэргэжил нэгт журмын нөхдөөрөө хүрээлүүлэн, хорвоог орхижээ.

Цэргийн гавьяаны хос одонгоор энгэрээ гоёсон дэд хурандаа Энхбаяр дүү маань хөрст хорвоод нэр цэвэр, мөр бүтэн, цэргийн ёсоор жавхаатай амьдарсан. Нар шиг гэрэл дагуулсан Нарантуяа гэж сайхан хань ижилтэй. Ганц охин нь аавыгаа залгамжилж, Волгоградын Цагдаагийн Дээд Сургуулийг шинжээч мэргэжлээр төгсөж, мэргэжлээрээ Монголын Цагдаад зүтгэж байна. Хоёр хүү нь ч сургууль соёлоо төгсөн, мэргэжлээрээ эх орондоо болон гадаадад ажиллаж амьдарч байна.

Дүү маань гуниггүй сайхан, өөрийнхээрээ амьдарлаа. Тэр энэ хорвоод мөрөөдлөө биелүүлсэн. Аавыгаа санажээ, дүү минь. Аав ч дүүг дуудсан байна. Энхбаяр дүүг минь тэнгэр таалаг. Хүмүүн төрлийг олж, хувилгаан дүрээр бидэндээ эргэж ирээрэй!

 

 

 

 

 

Соёлын гавьяат зүтгэлтэн Цэндийн ЭНХБАТ (дунд ах)

2018 оны долдугаар сар

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ah:сайхан залуу нас хайран залуу нас. энэ цэргийн байгууллагын тэтгэвэрийн насыг эргэж харах болсон юм шиг байдаг. залуучууд ид тэгширч мэдлэг турш****тай болонгуут тэтгэвэрт гаргадаг энэ бодлого нэг л биш санагддаг юм. мэдээж ажлын нөхцөл хүнд тэглээ гээд тнтгэвэрт эрт гаргах биш хангамж нөхцлийг дээшлүүлмээр санагддаг юм . цагдаа цэргийн байгуул**** үүнийг бодож үзээсэй 2018-07-30
Ohin : Minii Aav uneheer saihan hun ene delhii deer yugaarch solishgui erdene min. Aavaa tandaa bayrlalaa bid nariigaa udii zetegt usguj humuujuulsend n. Taniihaa achiig bi hezee ch hariulj chadahgui ch, taniihaa ner hundiig bi urgelj undurt urguj yvah bolnoo. Eejiigee bi harj handnaa aavaa. Ta min setgel amar noirsdoo...Ohin chin bi taniihaa urgeljlel shuu...Bataa ahaa tandaa mash ih bayrlalaa aaviin min tuhai iim saihan niitlel bichsend, taniigaa hundeldeg shuu ahaa... 2018-07-30
Чимэдийн Базар:Гарын таван хурууны чигчий нь энэ хорвоогоос диваажин руу оджээ. Ахын дурсамжийг сэтгэл шимшрэн шимшрэн шуналтайяа уншлаа. Дүүгийн тухай бичихдээ Энхбат захирал маань ямар их элэг нь эмтэрээ бол доо. Бас маш ихээр тайвширсан ч байж магад. Дүү нь энэ хорвоод нэр төртэй, элэг бүтэн сайхөн амьдарчээ. Энэ л эрдэнэт хүн болсны утга учир байх. Дүү нь одоо аавтайгаа уулзан, аавдаа эрхлэн сайхан байгаа. Мэдээж тэр гэр бүл, төрөл төрөгсөдлөө эргэн төрж, тэднийхээ элэг зүрхийг зөөллөн жаргаана. Хүний амьдралын жам тэр юм уу даа. Энхбат захирал та сэтгэлээ чөнга бариарай! 2018-07-31
Ум сайн амгалан болтугай :Сайхан бичсэн байна.Сайхан хүний тухай ийм л дурсамж үлддэг юм байна.Ум сайн амгалан болтугай 2018-07-31
Sodgerel:Sain shinjeech saihan ch ah bailaa um ma ni bad mi hum. 2018-07-31
Tungaa:Saixan bichsen bna. Ter ueiin dur turxuud ni odooch gesen amid yum shig xaragdaad setgel ix uvduj bna. Ungurxuusuu umnu cheteer yrixdaa medaslaa uzuuleed xichneen bayr xuurtei baisan ni odoo boltol xaragdaa nudnii nulims garax yum. Ger buliin zurgiig ni xarxaar unexeer saixan ger bul baisan mun sain aav baisan. Manai nuxur unexeer sain bid 2 ontsogoi bazuud gej dandaa yridag yum. Mongold ochvol baztaigaa aylandaa geed l naizuuddaa bolon darga nartaai sai****aj baxarxaj baidag yum. Unexeer saixan setgeltei uxaantai gedeg yum. Iim saixan dursamj, niitlel bichsend bayrlaa. 2018-07-31
Zara:Хөөрхий дөө,сэтгэл гэгэлзүүлчихлээ.Энхбат минь сэтгэлээр чанга байгаарай.Сайхан дурсамж байна. 2018-08-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?