МЕТРО БАРИНА ГЭЖ МӨРӨӨДӨЖ БАЙХААР АВТОБУСАА ШИНЭЧИЛСЭН НЬ ДЭЭР

2018-07-31  

Э.Бат-Үүл баатар хотын дарга байхдаа Улаанбаатар хотыг метротой болгоно гэж хөлтэй болгоныг хөөргөсөн сөн. Нээрэн, метро явдаг болох юм байна гэж итгэсэн. Хожим нь, ирээдүй зөвхөн Монголд л ирнэ. Бусад газар аль хэдийн ирсэн гэдэг шоглоомын үг гарсан юм даг. 2020 он гэхэд метро явдаг болно, 45 минутын газар 15 минутад сүнгээд явчихна, метро барихдаа газар доогуурх хот төлөвлөлтийг хамт шийдэж, үйлчилгээний газруудыг нээнэ гэх мэтчилэн зураг шиг сайхан амлалт хөвөрч билээ.

1.5 тэрбум ам.доллараар нийслэл хот маань метротой болчихно гэж байсан ч эдүгээ 2020 оны босгон дээр тулж ирээд байхад метро битгий хэл хуучин муусайн навсайсан автобусаа шинэчилж чадаагүй байна, хот. Нийтийн тээврийн үйлчилгээнд метро явуулдаг болно гэж 2020 оныг хүлээж байснаа одоо бүр 2030 онд болж хойшилжээ. Ийн, метро барина гэх төсөл арав арван жилээр хойш ухарч, метро ч үгүй, ядахнаа бензин тос ханхалсан, утаа хаялсан хэдэн автобусаа ч сольж чадсангүй. Хотын захиргааны ажил ай мөн чиг удаан, алгуур юм аа.

Улаанбаатар бол 1.5 сая хүн аж төрж байгаа мега хот. Түм түжигнэж, бум бужигнадаг болсон газар. Энэ олон хүнд үйлчлэхийн тулд даруйхан, нийтийн тээвэртээ парк шинэчлэл хийх шаардлага гарч байна. Хотын “торго шиг дардан зам”-д явахааргүй болсон насжилт өндөртэй автобусуудыг сольж, иргэдийн эрүүл мэнд, тав тухтай зорчих нөхцөлийг хангасан үйлчилгээг л үзүүлэх хэрэгтэй. Метрогоо барина уу, автобусаа шинэчилнэ үү, яадаг ч байсан нийтийн тээврийн үйлчилгээнд шинэчлэл хийчихвэл түүнийг дагаж олон асуудал шийдэгдэнэ. Адаглаад замын түгжрэл ч багасна, иргэд тав тухтай нийтийн тээвэр явдаг болчихвол суудаг болно, цаг ч хэмнэнэ шүү дээ. Хотын төвөөр өнгө үзэмж боломжийн автобус явуулдаг атлаа хотын захын гэр хороолол, алслагдсан чиглэлд бол хүн суухын эцэсгүй, утаа тортог ханхалсан, хир дагандаа баригдсан, яйжийж жайжийсан автобус явдгийг шинэчилчихвэл амьдралд ойр ажил болох биз ээ.

 

 

Ц.БУЛГАН

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
хавдар:үнэр танар бол шууд уушигны хавдар 2018-08-01
Иргэн:Одоо хүртэл Үүл даргын үгэнд итгээд байгаа юмуу. 2018-08-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга