ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТОНХИЛ СУМД ЯРУУ НАЙРАГЧ Т.ОЧИРХҮҮГИЙН ШҮЛГЭН ХӨШӨӨГ БОСГОЛОО

2018-08-10  

 

Д.Нацагдоржийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт “Болор цом”-ын эзэн Монголын нэрт яруу найрагч Тоомойн Очирхүүгийн “Аргамжааны чулуу” шүлгийг алдаршуулсан гэрэлт хөшөө Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвд босголоо. Нэрт яруу найрагчийн энэхүү шүлгийн гэрэлт хөшөөний нээлтэд сум орны удирдлагууд болон МЗЭ-ийн Говь-Алтай аймгийн Хантайшир салбарын тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Чардаг нар болон Очирхүү агсаны үр хүүхэд төрөл төрөгсөд уугуул нутгийн иргэд оролцсон юм.

Нээлтийн үеэр Т.Очирхүү агсаны охин О.Буянаа сэтгэгдлээ хэлж аавынхаа “Охиндоо зориулсан шүлэг”-ийг уншиж сонирхууллаа.  Мөн Т.Очирхүү гуайн зохиосон “Аргамжааны чулуу”, ”Чулууны магтаал” зэрэг шүлэг зохиолоос уншиж ”Эмчийн алдар”, “Оюутан ахуй цагаа дурсана уу” ”Урам хайрла” зэрэг дууг дуулж нэрт яруу найрагчаа дурсан хүндэтгэв. Гэрэлт  хөшөөг тус сумын Алтансоёмбо багийн үүсэн байгуулагдсаны 60 жил болон Нэрт яруу найрагчийнхаа 75 нас тохиож байгаатай холбогдуулан үр хүүхэд төрөл төрөгсдийн хандиваар  бүтээн босгосон аж.           

Энэхүү хөшөөг хараад уугуул нутгийн хүүхэд багачууд, залуу үеийнхэн монголынхоо нэртэй яруу найрагчаа бахархан дуурайж улмаар энэ хүний нөлөө, замналаар олон олон яруу найрагчид төрөхийг үгүй гэх газаргүй юм. 

Мөн энэ үеэр Тонхилчууд нэрт яруу найрагчийнхаа бүтээлийг алдаршуулах, судлах өргөн ажлууд хийгдэнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Энэ хөшөөг санаачлагч Боловсрол судлалын магистр, Монгол улсын зөвлөх багш  Д.Батсүрэн судлал шүүмжлэлийн нэрт төлөөлөгч Д.Өлзийбаярын хамт ”Уулын найрагч Тоомойн Очирхүү” хэмээх судалгаа шинжилгээ, дурсамжийн бүтээлийг монголын өргөн олон уншигчдын хүртээл болгон хэвлүүлжээ.

Т.Очирхүү нь 1943 онд Говь-Алтай аймгийн Тонхил сумд төрж бага дунд сургууль, АУДС (одоогийн ЭМШУИС), ЗХУ-ын Коммунист Намын Төв хорооны дэргэдэх нийгмийн ухааны академи төгссөн.

1971 онд Анагаах ухааны дээд сургуулийг эмчийн мэргэжлээр төгсөж Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Монголын радио, Засгийн газарт ажиллаж байсан юм.

Түүний олонд хүрсэн бүтээлүүдээс дурьдвал

Ильичийн хуучин хүрэм (1978)

Аргамжааны чулуу (1978)

Эмээл

Найрагчийн өрөөнд (1977)

Гэрлийн тухай бодол (1978)

Урам хайрла (1979)

Чулууны магтаал (1981) зэргийг дурьдаж болно.

Хэвлүүлсэн яруу найргийн номнууд

Сэтгэлийн үер

Тэнгэрийн хаяаны од

Алтайн унага зэрэг номнуудаа хэвлүүлж байжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
lo:Сайн өдөр, миний нэрийг Жереми Карлос, би мєєголийн иргэн. Би хүсч байна Зээлдүүлэгчийнхээ сайн сайхныг харуулсан гэрчийг гэрчлэх Дөрвөн өөр интернетийн падгүй зээлдүүлэгчид бүгдийг нь хулгайлдаг Намайг олон хүн төлөхийг хүссэний дараа зээлийг надад амлая юу ч үйлдвэрлээгүй, эерэг үр дүнгүй байсан төлбөрүүд үр дүн. Би 3500 евро хүртэл ойролцоогоор мөнгө алдаж байсан.     Нэгэн өдөр интернетээр аялж байхдаа би хуучин бичлэг дээрээ бүдэрсэн Над шиг өөр нэгэн хохирогчийн тухай Жозеф Луисаас зээл авсан Санхүүгийн үйлчилгээ, түүний гэрчлэлийг уншсаны дараа би зүгээр л шийдсэн Сүүлчийн удаа шүүх хуралд ирэхэд, би илгээгдсэн имэйлээр ирүүлсэн 48 цагийн дотор би 18000 до****ын зээл авсан. Би итгэж чадаагүй миний нүд, одоо би дахин аз жаргалтай, баян болж, иймэрхүү байдлаар Бурханд талархаж байна зээл Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Би очиж зээл авахад шаард****тай бүх хүмүүст зөвлөгөө аваарай тэдний и-мэйл ,,, joseluisloans@gmail.com, тэд хэзээ ч бүтэлгүйтэх болно Та болон миний амьдрал миний хийсэн шиг өөрчлөгдөх болно. Өнөөдөр түргэн холбоо барь (joseluisloans@gmail.com), зээлээ авах боломжтой. Аюулгүй мөн адислагдах болно 2018-08-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга