“ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 5 ДАХ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.

2018-08-10  

2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газраас “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өдгөө 5 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж, 4500 оюутан залуус хамрагдаад байгаа билээ.

5 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн хөтөлбөрийг Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын “Цэргийн албаны тухай” хуулийн 7.7 зүйлд зааснаар “Цэргийн алба хаах шинэ төрөл” болгон хуульчилснаар оюутан залуусыг их, дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн алба хаах, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн “Эх орноо батлан хамгаалах” ариун үүргээ биелүүлэх боломжтой болсоор байгаа юм. Хуульчлагдсан “Оюутан цэрэг” сургалт Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан тусгай журмаар баталгаажиж, Батлан хамгаалахын сайдын тушаалын дагуу хэрэгжиж байна. Монгол Улсын боловсролын ууган байгууллага, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургууль, “Оюутан цэрэг” сургалтыг Шархад дахь хээрийн сургалтын төвдөө 3 дахь жилдээ бие даан амжилттай хэрэгжүүлж байна.

“Оюутан цэрэг” сургалт нь цэргийн 11 төрлийн бага мэргэжил эзэмшүүлэн, “Цэргийн тангараг” өргүүлдэг эрчимжүүлсэн вакум сургалт нь 1 жилийн хугацаат цэргийн албаны сургалт, бэлтгэлийг 4 сарын хугацаанд багтааснаар цэргийн алба хаах зардал 4 дахин хямд тусч байгаа юм. Шинэчлэн сайжруулсан “Цэргийн ерөнхий бэлтгэл”, “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” 2 номын дагуу зохион байгуулж, хичээлийг модулын аргаар бэлтгэн, дасгал дадлагын аргаар дахин давтан сургадаг сургалтын шинэ арга зүйтэй сургалт юм.

2018 оны “Оюутан цэрэг” сургалтад Монгол улсын хэмжээнд нийт 1000 орчим оюутан хамрагдсанаас Улаанбаатар хотын 51 их дээд сургуулийн 650 оюутан залуус ҮБХИС-ийн Шархад дахь Хээрийн сургалтын төвд суралцаж, 8 дугаар сарын 16-нд “Цэргийн тангараг”-аа өргөхөд бэлэн болоод байна.

“Оюутан цэрэг” сургалтын 5 жилийн ойд зориулсан сургалтын танилцуулга өдөрлөг өнөөдөр буюу 8 дугаар сарын 10-нд тус сургалтын төвд зохион байгуулагдаж оюутан цэргүүд сургалтын хугацаанд сурсан мэдсэнээ Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон их, дээд сургуулиудын захирлуудад тайлагналаа. Их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэлтэй, цэрэг эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ дайчин уламжлалыг хүндэтгэж эх орноо хайрлан бахархах сэтгэлтэй оюунлаг Монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 5 дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалт нь олон нийтийн дэмжлэг, талархлыг хүлээсэн, залууст төрийн алба хаах эрхийг нээлттэй болгосон сургалт төдийгүй тэд тус сургалтад хамрагдсанаар сурлага, сахилгаар тэргүүлэгчид болж байгаа нь судалгаагаар тогтоогдож байгаа юм.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
lo:Сайн өдөр, миний нэрийг Жереми Карлос, би мєєголийн иргэн. Би хүсч байна Зээлдүүлэгчийнхээ сайн сайхныг харуулсан гэрчийг гэрчлэх Дөрвөн өөр интернетийн падгүй зээлдүүлэгчид бүгдийг нь хулгайлдаг Намайг олон хүн төлөхийг хүссэний дараа зээлийг надад амлая юу ч үйлдвэрлээгүй, эерэг үр дүнгүй байсан төлбөрүүд үр дүн. Би 3500 евро хүртэл ойролцоогоор мөнгө алдаж байсан.     Нэгэн өдөр интернетээр аялж байхдаа би хуучин бичлэг дээрээ бүдэрсэн Над шиг өөр нэгэн хохирогчийн тухай Жозеф Луисаас зээл авсан Санхүүгийн үйлчилгээ, түүний гэрчлэлийг уншсаны дараа би зүгээр л шийдсэн Сүүлчийн удаа шүүх хуралд ирэхэд, би илгээгдсэн имэйлээр ирүүлсэн 48 цагийн дотор би 18000 до****ын зээл авсан. Би итгэж чадаагүй миний нүд, одоо би дахин аз жаргалтай, баян болж, иймэрхүү байдлаар Бурханд талархаж байна зээл Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Би очиж зээл авахад шаард****тай бүх хүмүүст зөвлөгөө аваарай тэдний и-мэйл ,,, joseluisloans@gmail.com, тэд хэзээ ч бүтэлгүйтэх болно Та болон миний амьдрал миний хийсэн шиг өөрчлөгдөх болно. Өнөөдөр түргэн холбоо барь (joseluisloans@gmail.com), зээлээ авах боломжтой. Аюулгүй мөн адислагдах болно 2018-08-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?