ХОВД АЙМАГ ДАХЬ БОЭТӨВИЙН 4 ЭМЧ 500 ГАРУЙ КМ ЗАМЫГ ДУГУЙГААР ТУУЛАХААР ЗАМД ГАРЛАА

2018-08-16  



Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө мэдлэг чадвар, хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулан ажилладаг Ховд аймаг дахь БОЭТөвийн нэр бүхий эмч нар санаачлан "Хөдөлгөөн-эрүүл мэнд" уриан дор дугуйн аялалыг зохион байгуулахаар одоогоос нэг жилийн өмнөөс төлөвлөж, бэлтгэлээ хангасны эцэст өнөөдөр замд гарлаа. Өөрөөр хэлбэл БОЭТ-ийн Мэдрэлийн их эмч Цэдэнбалын Гэрэл-од, Мэс заслын их эмч Ганболдын Шижир, Мэс засал, гэмтлийн их эмч Дэмбэрэлийн Мөнхбат, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмч Морхын Эрдэнэбаяр нар аймгийн төвөөс Булган сум хүртэл нийтдээ 500 гаруй км замыг 3 хоногийн хугацаанд дугуйгаар туулахаар БОЭТ-ийн үүднээс хамт олныхоо төлөөллөөр үдүүлэн аян замд гарлаа. 

Тэд аялалынхаа хугацаанд замынхаа сумдын ард иргэдэд эрүүл мэндийн мэдлэг, мэдээллийг олгож ажиллах ба мэдээлэл сурталчилгааны материал, тэдний хоол хүнс, бусад ачаа барааг БОЭТ-ийн Хүлээн авах, яаралтай түргэн тусламжийн тасгийн жолооч Я.Баатарцогт тээвэрлэн явж байна.

Орчин үед ажил амьдралын аливаа нөхцөл үйлдэл техникжиж, хүн өөрийн биеийн хүчээр бүгдийг хийж гүйцэтгэдэг байсан зан үйл өөрчлөгдсөөр байна. Энэ нь хэдийгээр цаг хугацааг хэмнэх боловч нөгөө талаас хүнд байгаль эхээс заяагдсан "хөдөлгөөн" багасаж улмаар өвчлөлийн нэг гол шалтгаан болж байна. Хөдөлгөөний хомсдолоос:

-Таргалалт - буюу жингийн нэмэгдэл 

-Геморрой- буюу цагаан мах гарах 

-Чихрийн шижин хоёрдогчоор бий болох 

-Артерийн даралт ихсэлт улмаар зүрх судасны эмгэгт хүрэх зэрэг өвчин эмгэг үүсдэг байна. Тийм учраас хүн өөрийгөө эрүүл саруул байлгахын тулд дасгал хөдөлгөөн хийж, биеэ эрүүлжүүлэх асуудалд түлхүү анхаардаг болоод байгаагийн нэгэн жишээг Ховд аймаг дахь БОЭТ-ийн залуу эмч нар энэхүү дугуйн аялалаараа харуулж, үлгэрлэж байна.

My Khovd  - Миний Ховд-н зураг.

 

 

Х.АЛТАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга