БНСУ-ын Кумы хотын их сургуулийн волейболын спортын багш дасгалжуулагчид энэ өдрүүдэд Монголд ирж волейболын спортод сонирхолтой хүүхэд залуусыг шалгаруулж авч байна. Энэ шалгаруулалтад тэнцсэн залуус Кумы хотын их сургуульд багш, дасгалжуулагч, эмчийн мэргэжлээр суралцах боломжтой аж.
Кумы хотын их сургуульд суралцах болзол хангасан залуус тус сургуулийн волейболын шигшээ багт тоглох боломжтой бөгөөд БНСУ-ын их сургуулиудын лигийн тэмцээнд өрсөлдөх боломжтой талаар багш дасгалжуулагчид хэлж байлаа. Энэ шалгаруулалтыг Монголын залуучуудын волейболын холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд Монголын ирээдүйн шилдэг волейболчид болон өндөр зэрэглэлийн багш дасгалжуулагчдыг бэлтгэн гаргах зорилготой талаар холбооны үүсгэн байгуулагч Ч.Отгонбаяр ярьсан. Шалгарсан тамирчдын зардлыг Монгол болон БНСУ-ын талууд хариуцах аж.
Кумы их сургуулийн багш дасгалжуулагчид Монголд хоёр дахь удаагаа ирж буй нь энэ бөгөөд өнөө цагийн шилдэг тамирчин олон улсын хэмжээний мастер Э.Сайханбаатар шалгаруулалтад тэнцэж БНСУ-ын их сургуулиудын лигийн тэмцээнд тоглож байсан юм.
Д.НЯМАА