ЗАЛУУ ВОЛЕЙБОЛЧДЫГ БНСУ-Д СУРАЛЦУУЛНА

2018-08-18  

БНСУ-ын Кумы хотын их сургуулийн волейболын спортын багш дасгалжуулагчид энэ өдрүүдэд Монголд ирж волейболын спортод сонирхолтой хүүхэд залуусыг шалгаруулж авч байна. Энэ шалгаруулалтад тэнцсэн залуус Кумы хотын их сургуульд багш, дасгалжуулагч, эмчийн мэргэжлээр суралцах боломжтой аж.  

Кумы хотын их сургуульд суралцах болзол хангасан залуус тус сургуулийн волейболын шигшээ багт тоглох боломжтой бөгөөд БНСУ-ын их сургуулиудын лигийн тэмцээнд өрсөлдөх боломжтой талаар багш дасгалжуулагчид хэлж байлаа. Энэ шалгаруулалтыг Монголын залуучуудын волейболын холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд Монголын ирээдүйн шилдэг волейболчид болон өндөр зэрэглэлийн багш дасгалжуулагчдыг бэлтгэн гаргах зорилготой талаар холбооны үүсгэн байгуулагч Ч.Отгонбаяр ярьсан. Шалгарсан тамирчдын зардлыг Монгол болон БНСУ-ын талууд хариуцах аж.

Кумы их сургуулийн багш дасгалжуулагчид Монголд хоёр дахь удаагаа ирж буй нь энэ бөгөөд өнөө цагийн шилдэг тамирчин олон улсын хэмжээний мастер Э.Сайханбаатар шалгаруулалтад тэнцэж БНСУ-ын их сургуулиудын лигийн тэмцээнд тоглож байсан юм.  

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?