ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД ГЛОБАЛ НИЙГЭМЛЭГ” ТББ, БАРИЛГА, ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖТОЙ ХАМТРАН 130 ГАРУЙ ХҮҮХДИЙН ГАРЫГ ГАНЗГАНД, ХӨЛИЙГ НЬ ДӨРӨӨНД ХҮРГЭХЭЭР БОЛЖЭЭ

2018-08-22  

“Дэлхийн Монголчууд Глобал Нийгэмлэг” төрийн бус байгууллагын санаачлагаар Барилга, Технологийн коллежтой хамтран Улаанбаатар хотын зургаан дүүргийн 137 хорооны зорилтод бүлэгт хамрагддаг 130 гаруй өрхөөс тус бүр нэг хүүхдийг мэргэжилтэй болгох зорилгоор тус сургуульд үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг гардуулахаар болжээ.

Уг хоёр байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зорилтод бүлэгт хамрагддаг амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, сурах хүсэл эрмэлзлэлтэй боловч санхүүгийн асуудлаас шалтгаалан мэргэжилтэй болж чадахгүй байгаа  хүүхдүүдийг хорооны нийгмийн ажилтан бусад холбогдох хүмүүстэй хамтран судалсаны үндсэн дээр 130 гаруй хүүхдийн ирээдүйд, тэдний гэр бүлд үнэтэй хөрөнгө оруулалт хийхээр болсон байна.

Ингэснээр нийгмийг тэр чигт нь бухимдал стресст автуулдаг ажилгүйдлийн түвшин бага ч болов буурч, амьдралд нэн шаардлагатай байдаг анхдагч хэрэгцээний мэргэжилтэнгүүдээр бид эгнээгээ тэлж байна гэсэн үг юм. Барилга, технологийн коллежийн хувьд “Техникийн боловсрол /МСҮТ төгсөгчид 1,5 жил/ Мэргэжлийн боловсрол 9-р анги төгсөгчид-2,5 жил, Мэргэжлийн сургалт 12-р анги төгсөгчид 1-жил/ гэсэн шаталсан сургалтаар 41-н мэргэжлээр элсэлтээ авдаг байна. “Юнеско”- оос мэргэжилтэй ажилтан улс орны хөгжлийн гүүр гэж хэлсэнчлэн “Дэлхийн Монголчууд Глобал Нийгэмлэг”төрийн бус байгууллага, Барилга, технологийн коллеж нийгэмд шинэ давалгаа бий болгож, 130 гаруй хүүхдийн ирээдүйд үнэлж баршгүй их хөрөнгө оруулалт хийн, алсыг харсан ажил зохион байгуулж буйд талархахгүй байхын аргагүй.

 

PAPARATSI.MN

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?