МОНГОЛЫН БАГ АРВАН НЭГДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЭЖ БАЙНА

2018-08-23  

Азийн зуны спортын 18 дахь удаагийн наадам наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 12-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта, Палембэн хотуудад зохиогдож буй. Тус наадамд 'шар тивийн' 45 улс орны тамирчид спортийн 69 төрөлд өрсөлдөж байна.

Манай улсыг төлөөлж тус наадамд спортын 30 төрөлд 269 тамирчин оролцож байгаа юм. Тэгвэл одоогийн байдлаар манай тамирчид 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 11 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.

Манай баг тамирчдаас:

  1. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд Пүрэвдоржийн Орхон алт,
  2. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Эрдэнэбатын Бэхбаяр алт
  3. Буудлагын 50 метрийн урт бууны төрөлд Ганхуягын Нандинзаяа шинэ дээд амжилт тогтоож, алтан медаль,
  4. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жинд Шархүүгийн Түмэнцэцэг мөнгөн медаль,
  5. Буудлагын 50 метрийн урт бууны төрөлд Чулуунбадрахын Нарантуяа мөнгөн медаль,
  6. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ийн жинд Оргодолын Үйтүмэн хүрэл медаль,
  7. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд Эрдэнэчимэгийн Сумъяа хүрэл медаль,
  8. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Алтанцэцэгийн Батцэцэг хүрэл медаль,
  9. Буудлагын хийн гар бууны 10 метрийн дасгалд Ганхуягын Нандинзаяа хүрэл медаль хүртээд байна.

Медалийн хүснэгт

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

China

38

30

15

83

2

Japan

20

23

25

68

3

Korea

11

15

23

49

4

Iran

7

3

6

16

5

Indonesia

6

4

7

17

6

North Korea

5

2

3

10

7

India

4

3

8

15

8

Thailand

4

2

10

16

9

Uzbekistan

3

5

6

14

10

Chinese Taipei

3

3

8

14

11

Mongolia

3

2

4

9

12

Kazakhstan

1

6

14

21

13

Lebanon

1

1

2

4

14

Malaysia

1

1

1

3

15

Macau

1

1

0

2

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?