БАТЛАН ХАМГААЛАХЫН ЯАМ ДЭРГЭДЭЭ 120 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛЛАА

2018-08-23  

БХЯ-ны харьяа аж ахуйн нэгж, байгууллагууд, Зэвсэгт хүчний анги, салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл хоёрдохгүй, тав тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс “Цоглог” цэцэрлэгийг байгуулжээ.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын жишиг стандартыг эрхэмлэж, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, анги танхим, орчныг камержуулсан, гадна талдаа эко орчинг бүрдүүлсэн тоглоомын талбай, бүх төрлийн тоглоомоор хангасан, бүх өрөө тасалгаанд агаар шүүгч байрлуулжээ. Тус цэцэрлэгийг 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байгуулсан бөгөөд өмнө нь оффисын зориулалтаар ашиглаж байсан барилгад мэргэжлийн байгууллагаар зураг, төсөв гаргуулж, зориулалтыг нь өөрчлөн цэцэрлэг болгон засварлаж, тохижуулсан байна.
 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?