СУМ ДЭЛБЭРЧ ХОЁР АЛБА ХААГЧ ХҮНД ГЭМТЖЭЭ

2016-04-05  

Дархан-Уул аймаг дахь зэвсэгт хүчний 330 дугаар ангийн 2 ахлагч дэлбэрэлтэд өртөж, биеийн байдал нь хүндхэн БХХСАХТЭ-т эмчлүүлж байна. Тэд юунаас болж дэлбэрэлтэд өртсөн, биеийн байдал нь ямархуу байгаа талаар албан ёсны мэдээ алга. ЗХЖШ-аас энэ талаарх мэдээллийг нууцлахыг үүрэгдсэн талаар ойрын эх сурвалжууд хэлж байна. Тэдний хэлж буйгаар тус ангийн барилгын засварын танхимд зэв болсон бөөрөнхий төмөр хэвтэж байсан бөгөөд түүнийг ахлагч нар сонирхож, барьж үзсэнээс болж дэлбэрчээ. Одоогоор хоёр ахлагчийн биеийн байдал тааруу байгаа бөгөөд гар, нүүр, цээж хэсэгтээ хүнд гэмтэл авсан байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин :aюултай юмаа 2016-04-05
дүгэр:Яасан саваагүй юм бэ дээ. Хайран залуус ингээд тахир дутуу болж байгаам даа. 2016-04-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?