Тулгамдсан хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр зохиолчид Бага чуулганаа зарлан хуралдуулж байна.
Нэгдүгээр асуудал бол Монголын зохиолчидын эвлэлийн 90 жилийн ой. Ирэх оны эхээр тохиох 90 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийг Бага чуулган томилно. Хоёрдугаарт, утга зохиолын төвүүдийн тайланг сонсоно. Гуравдугаарт, МЗЭ-ийн Ээлжит бус Их Хурлын товыг зарлах юм байна. Өнгөрсөн Их Хурлаас сонгогдсон МЗЭ-ийн дарга, яруу найрагч А.Эрдэнэ-Очир цаг бусаар нас барсан тул ийнхүү Ээлжит Их хурлаа хуралдуулж, даргаа сонгоно. Ээлжит Их хурал хүртэл МЗЭ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох асуудлыг Бага чуулганы гишүүд өнөөдөр шийдвэрлэнэ гэж МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Саруулдалай Control.mn-д мэдээлэв. Даргын үүрэг гүйцэтгэгчид МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн До.Цэнджав, М.Эрдэнэбат, Баяржаргал, Ганболд нарын зохиолч, яруу найрагч, судлаачид дэвших магадлалтай ажээ.
Ц.ХИШГЭЭ