ТЭМЭЭГЭЭР АЯЛАГЧ Н.БАЙГАЛМААГИЙН БИЕ МУУДАЖ, ЭРГЭН ИРЭХЭЭР БОЛЛОО

2018-08-27  

Италийн нэрт аялагч Марко Пологийн аялж явсан чиглэлийн дагуу буюу Азиас Европ хүртлэх эртний "Торгоны зам"-аар Н.Байгалмаа аяллаа хийж байгаа юм. Тэрээр Монголоос Их Британийн Лондон хүртэл 12 мянган км газрыг тэмээгээр туулахаар ийнхүү зориг шулуудсан билээ. Одоогоор Хятад улсаар аялах 1300 км замаа дуусгасан ч +50 градусын халуун, -40 градусын хүйтнийг туулах зуураа түүний бие хоёр удаа хүндээр өвдлөө.

Эхний удаа энэ сарын 17-ны өдөр буюу 10 хоногийн өмнө хордлогонд орж, халууран ардын эмчилгээ хийлгэж аяллаа үргэлжлүүлж байсан юм. Тэгвэл энэ удаа хүндээр өвдсөн учраас эх орондоо ирж эмлүүлэхээс өөр аргагүй болсон хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.

Тэрбээр Хятадын хилээр гараад цаашаа Англи хүртлээ Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран, Турк зэрэг 15 орныг дайран өнгөрөх төлөвлөгөөтэй аялж явсан юм.  

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?