ОЮУТНУУД ЦАГААР АЖИЛЛАХ ХУУЛЬТАЙ Ч ХЭРЭГЖИХ БОЛОМЖГҮЙ БАЙНА

2018-08-28  

Хэрэгжиж эхлээд найман сар болж буй “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-д сайшаалтай зүйл олон ч саар юм бас байна аа. Мэдээж шууд төгс хууль гаргаж ирнэ гэж байхгүй, засвар шинэчлэл орж л таарна. Тэгвэл “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн хэлэлцүүлэг энэ сарын 15-нд Нээлттэй Нийгэм Форум, Монголын залуучуудын эвсэл ТББ-тай хамтран зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт оролцогчид хуулиар зохицуулсан харилцааг улам боловсронгуй болгох, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр зарим санал, шүүмжийг гаргаад байгаа юм.

Тухайлбал хуулийг дагаж нийт 13 баримт бичиг гарах ёстойгоос ихэнх нь боловсруулалтын шатандаа яваа аж. Тиймээс баримт бичгийн төсөл боловсруулах үе шатанд залуусын оролцоог хангах нь хамгаас чухал байгаа юм. Мөн оюутан залуучуууд цагаар хөдөлмөр эрхлэх хуультай ч хэрэгжих журам нь гараагүй тул хэрэгжих боломжгүй гацаад байна. Түүнчлэн залуучуудын хөгжлийг дэмжих сангийн тухай нэмэлт нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд ороогүй тул мөн л хэрэгжихгүй байгаа юм. энэ мэт нэлээд олон заалт холбогдох дүрэм, журам гараагүйгээс хэрэгжиж эхлээгүй байгаа аж.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд өгөх санал шүүмжийг эх хувиар нь дараах линкээр орж харна уу. 

http://www.forum.mn/res_mat/2018/OSF_Huuliinshuumj_25.pdf

 

 

 

О.НАНСАЛМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?