ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ОРУУЛЖ ӨГЬЕ ГЭСЭН ЗАЛИЛАН ИХ ГАРЧ БАЙНА

2018-08-28  

Хичээлийн шинэ жил эхлэх үеэр гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаан “Зонхилон тохиолддог гэмт хэргээс дурдвал, улсын их, дээд сургуульд элсэлтийн шалгалтгүйгээр бүртгүүлж, оруулж өгье хэмээн иргэдийг залилах хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Мөн оюутнуудыг үнэ төлбөргүйгээр оюутны байранд оруулж өгнө гэж хэлээд залилж байна. Мөн хичээлийн шинэ жил эхлэх үеэр оюутнууд архидан согтуурч, эрүүлжүүлэгдэх зөрчил ихээр гардаг.

Тиймээс энэ жилээс архидан согтуурч, эрүүлжүүлэгдсэн оюутнуудад Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож, сургуульд нь “Танай сургуулийн оюутан эсвэл сурагч архидан согтуурч, эрүүлжүүлэгдсэн байна. Дахин энэ төрлийн зөрчил гаргуулахгүйн тулд сургууль дээрээ сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулна уу”гэсэн агуулгатай албан мэдэгдэл хүргүүлнэ.

Түүнчлэн аж ахуйн нэгжүүд 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаа худалдаалсан талаар иргэдээс гомдол ирвэл, гомдлын дагуу шалгалт хийгээд баталгаажвал үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авна” гэсэн юм. Хичээл эхлэх гэж буйтай холбогдуулан зах, худалдааны төвийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул халаасны хулгайчаас болгоомжилохыг мөн санууллаа.  

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?