АВТО ОСЛООР 7 ХҮНИЙ АМЬ ХОХИРООСОН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОНД ГОМДОЛТОЙ БАЙНА

2018-08-29  

7 хүний амийг хохироосон жолоочид ял завших боломж олгосон прокурорын шийдвэрийг эсэргүүцэж амь үрэгдэгсдийн гэр бүлээс мэдээлэл хийлээ.

2016 оны наймдугаар сарын 05-ны өдөр Хүй долоон  худаг орчимд 72-40 УБҮ улсын дугаартай 'Тоёота приус' маркийн автомашин, 01-16 УНА улсын дугаартай авто машинтай мөргөлдөж, ослын улмаас долоон хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан байдаг.

Уг хэрэг Төв аймгийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаад 'Тоёота приус' маркийн автомашины талийгаач жолоочийг буруутай хэмээн үзэж хоёр жил эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад хэрэгсэх эзэнгүй гэх үндэслэлээр хэргийг хаажээ. Уг хэрэг Прокурорын шатанд яваад хаагдсан бөгөөд талийгаачийн ар гэрийнхэн уг шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм.

Амиа алдсан жолооч бүсгүйн ээж Ц.Бат-Өлзий:

"Миний охин 3 сартай хүүхэдтэйгээ, хадам аав ээжтэйгээ өөд болсон. Прокурорын байгууллага нэг талыг барьж ажилласаар ирлээ. Зүгээр явж байсан машиныг хажуунаас нь шахаж онхолдуулчихаад, хэргийн газраас зугтсан Ө.Цэцэгшагдар жолоочийг 14 хүний бүрэлдэхүүнтэй баг хайгаад олоогүй юм. Бид АТГ-т хандаж байж тэр жолоочийг жилийн дараа олсон. Надад энэ хүний нэрийг хэлж болохгүй гэж хэргийг нь шийдэлгүй, чимээгүй хүлээлгэж ирсэн. Гэвч прокурорын дүгнэлт Ө.Цэцэгшагдарын талд гардаг. Ө.Цэцэгшагдар дөнгөж осол гаргасны дараа эхнэр нь болох хүн "Би чамд хэлсэн биз дээ, битгий гээд байхад" гэж орилж байсан гэдгийг гэрчүүд хэлж байгаа. Хэргийг харсан гэрч байсаар байхад гэмт хэрэг хийсэн хүний үгээр ажиллаж байгаа нь хэтэрхий увиагүй, ёс зүйгүй, шударга бус үйлдэл” гэлээ.

"ХАВТАСТ ХЭРГИЙН ОН САР НЭГ ЖИЛЭЭР ХОЦОРЧ, ЗАРИМ НЭГ ГЭРЧИЙН ЯРИАГ АЛГА БОЛГОСОН"

Түүнчлэн уг хэрэг гурван ч прокурорын гар дамжсан бөгөөд, хавтаст хэргээс зарим гэрчийн мэдүүлэг алга болж, энд тэндээ орсон, мөн хэргийн үеийн он сар нэг жилээр хоцорч явааг баталсан юм. Тэрээр “Н.Оюунцэцэг прокурор  ийм сэжигтэй хэргийг нуун дарагдуулчихаад, хэргийг хаана гэсээр байгаад надтай зөвлөлдөөгүй хаасан. Ө.Цэцэгшагдарыг нэг өдөр түгжээд дараа нь сулласан. Түүнийг хэрэг хийсэн гэж үзэхгүй гээд хэргийг хаасан” гэлээ.  Бид уг асуудлын дэлгэрэнгүйг талийгаачийн ар гэрийнхнээс тодруулан хүргэх болно.

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?