ОЮУТНЫ ЦАХИМ КАРТНЫ БҮРТГЭХ ХУГАЦАА ӨНӨӨДӨР ДУУСНА

2018-08-29  

 БСШУСЯ-наас ирүүлсэн хяналтын тоогоор энэ жил төрийн болон хувийн хэвшлийн 84 их дээд сургуульд 108,970 гаруй мянган оюутан суралцаж, цахим карт авахаар байна. Энэ хяналтыг тоог нийслэлийн Тээврийн газарт хүргүүлжээ.

Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох “Энэ жил шинээр их дээд сургууль, коллежид элсэн орж байгаа оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим картын хүсэлтийг тухайн сургуулийн захиргаагаар дамжуулан 8 дугаар сарын 21-29-ныг дуустал хүлээн авч байна. Бид шинээр карт авах хүсэлтийг хүлээн аваад ажлын 2-8 хоногт шийдвэрлэнэ. Мөн 2, 3, 4 дүгээр курсэд дэвшин сурч буй цахим картаа сунгах оюутнуудын хүсэлтийг ирэх 9 дүгээр сарын 3-нд хүлээн авч мөн ажлын 2-8 хоногт шийдвэрлэнэ. Цахим картаа гээсэн зэрэг дахин авах хүсэлтэй оюутнуудын хүсэлтийг 9 дүгээр сарын 10-ны дотор хүлээн авч шийдвэрлэх юм” гэлээ.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Сургалт, судалгааны хэлтсийн дарга С.Нямдорж “Энэ жил коллеж, МСҮТ-үүдэд 26 мянга гаруй оюутан суралцана. Суралцагч оюутнуудын цахим картыг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар олгоно. Өнгөрсөн жилийнхээс бага зэргийн өөрчлөлт орсон нь картыг гээгдүүлсэн бол шинээр авах 3600 төгрөг, сунгалтын 1000 төгрөг буюу нийт 4600 төгрөг тушаах ёстой” гэж ярилаа.

Хичээлийн жил эхлээд явцын дунд шинээр авсан картаа хаяж гээгдүүлсэн тохиолдолд нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан хүсэлт гаргаж картаа хүчингүй болгох, цэнэглүүлэх боломжтой.

Гэрээсээ 1 км зайд сургуульд суралцах оюутан бүрт цахим карт олгогдоно. Үүнийг сургуулийн захиргаа баталгаажуулж, ирүүлсэн хүсэлт бүрийг шийдвэрлэнэ гэж “Улаанбаатар цахим карт” ХХК-ны Үйл ажиллагааны мэргэжилтэн Х.Хонгорзул хэллээ.

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?