ИНФЛЯЦИЙГ 8 ХУВЬ ХҮРГЭХ НЬ МОНГОЛ БАНКНЫ ЗОРИЛТ

2018-08-29  

Монгол банкны мэдээллээр энэ сард үнийн өсөлттэй холбоотойгоор инфляци өсч, Улаанбаатар хотод  8.8 хувьтай, улсын хэмжээнд найман хувьтай гарчээ. Манай улс ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор 2018 онд банкны салбарт активын чанарын үнэлгээ хийгдсэн. Тус шалгалтын дүгнэлтээр арилжааны банкуудад 510 тэрбум орчим төгрөгийн нэмэлт өөрийн хөрөнгө шаардлагатай болохыг тогтоож улмаар энэ 2018 онд багтаан банкуудад дээрх дутагдлаа нөхөх үүргийг өгсөн. Тэгвэл үүний хүрээнд өнгөрсөн тавдугаар сараас хойш дөрвөн банк нийтдээ 128 гаруй  тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлжээ. Энэ нь дээрх нэмэгдүүлэх шаардлагатай өөрийн хөрөнгийн 25.2 хувийг эзэлж байгаа аж.

Тайлант сард иргэдэд шинээр олгосон төгрөгийн зээлийн хүүгийн тархалт

Иргэдийн төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 18.1 хувь  байна Үүнээс:

Цалингийн зээлийн хүү 5 хувь

Тэтгэврийн зээлийн хүү 8 хувь

Ипотекийн зээлийн хүү 12 хувь

Бусад хэрэглээний зээлийн хүү 0 хувь

Тайлант сард хувийн байгууллагад шинээр олгосон зээлийн хүүгийн тархалт

-Хувийн байгууллага, бизнест олгосон зээлийн ЖДХ 17.4 хувь байна.  Үүнээс:

-ХАА, газар тариалан 2 хувь

-Барилга 8 хувь

-Уул уурхай, олборлолт 6 хувь

-Худалдаа 4 хувь

-Боловсруулах үйлдвэрлэл 9 хувь

-Үйлчилгээ 8 хувь

Мөнгөний нийлүүлэлт жилийн өсөлт 29 хувьд хүрч 17.2 их наяд   төгрөг  болжээ. Энэ нь  өмнөх сараас 0.8 хувиар  буюу 131.2 тэрбум  төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. Нийт хадгаламжийн хэмжээ 12 их наяд төгрөгт  хүрснээс 83.2 хувийг иргэдийн хадгаламж, 16.8 хувийг байгууллагын хадгаламж бүрдүүлж байна. Иргэдийн хадгаламжийн 19 хувийг, байгууллагын хадгаламжийн 37.2 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байна.  Төв банк болон хадгаламжийн байгууллагуудын дотоод цэвэр активын дүн 18.4 их наяд төгрөг, гадаад цэвэр актив  1.2 их наяд төгрөгтэй тус тус тэнцэж байна. Дотоод цэвэр актив өмнөх сараас 183.7 тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд банкуудын эзэмшиж буй Засгийн газрын үнэт цаас төлөгдсөнтэй холбоотой. Дотоод активын 15.6 их наяд төгрөг нь эдийн засагт зээл хэлбэрээр гарчээ.

МОНГОЛБАНКНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Б.БАЯРДАВАА :

-Инфляцын түвшин найман хувьтай гарсан нь Төв банкны зорилтот төвшинд хадгалагдлаа. Төв банкны зүгээс энэ 2018 оны эцэст инфляц долоон хувь орчим буюу зорилтот төвшинд хадгалагдана гэсэн төсөөллийг хийсэн. Ирэх 2019 оны инфляцын түвшин 6.8 орчим хувьтай байна гэсэн төсөөлөлттэй байна. Улирлын болон нийлүүлэлтийн шинж чанартай инфляцыг эрчимжүүлсэн хүчин зүйлсийг дурдаж болно. Тухайлбал, өнгөрсөн жил хур тунадас багатай, хуурайшилтай байсантай холбогдуулан ургац хураалт бага авсан. Үүнийг дагаад хүнсний ногооны үнэ өнөөг хүртэл өссөн үзүүлэлттэй байна. Мөн хатуу түлшний үнэ өндөр төвшинд хадгалагдсан. Өнгөрсөн зургаан сарын үзүүлэлтээс харахад махны үнэ өссөн үзүүлэлттэй гарсан нь инфляцад нөлөөлсөн. Цаашид эдийн засаг идэвхжихтэй холбоотойгоор нийлүүлэлтийн шинж чанартай инфляц идэвхжих төлөвтэй байна.Дэлхийн зах зээлийн нефтийн үнэ зөвхөн монголд биш бусад улс оронд нөлөөлж дотоодын нефтийн үнэд нөлөөлж байгаа.Тухайлбал, ОХУ өөрөө нефть үйлдвэрлэгч улс хэдий ч дотоодын зах зээл дээр шатахууны үнэ нь өсөх хандлага ажиглагдаж байна.

 

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?