81 ЭЭЖ ЦАЦАЛ ӨРГӨЖ МОНГОЛОО АВАРНА

2018-08-31  

Алдарт эхийн одонтой 2000 гаруй ээжийн төлөөлөл болж ирсэн хүн судлаач А.Мягмарсүрэн “Ээжүүдийн бослого-Оюуны хувьсгал” эхлүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ “Нийгэмд үлгэрлэл, манлайлал зөв зүйл байхаа больжээ. Тиймээс бид  “Ээжүүдийн бослого-Оюуны хувьсгал” эхлүүлэхээр шийдлээ. Гэхдээ буу шийдэм бариад гарахгүй оюуны хувьсгал байх болно. Бид хүүхдээ зөв зохистой зүйлд сургахыг хүсэж байхад нийгмийн орчин, сургууль цэцэрлэгт очоод л болохгүй бүтэхгүй болгоныг сураад ирдэг. Багш нар хүүхдийг хүн шиг хүн болгочихоод ажил хаяна гэвэл бид дэмжинэ. Эсвэл тэр цалинг нь эцэг эхчүүд нийлээд өгч болно ш дээ.

Нийгэмд ямар ч үлгэрлэл, манлайлал алга. Тийм учраас ээжүүд бид оюун ухаанаар манлайлж, бослого гаргахаар зорилоо.  Бид мэдлэг мэдээлэл хангалттай авч байгаа мөртлөө сэтгэлийн боловсрол гэдэг зүйл алга.  Ээжүүд маань 9 дүгээр сарын 1-н болох гэж байгаа тул ирж амжсангүй. Харин бид удахгүй 81 ээжийн сүүн цацал өргөн, залбирал хийнэ. Одоогоор бидний оюуны хувьсгалд 4-10 хүүхэд төрүүлсэн ээжүүд нэгдсэн байна. Бид ганцхан боловсрол ярихгүй. Уул уурхай, газар шороо, монгол нутгаа ч хамгаална. Бид Аспайр майнинг гэдэг команитай хатуухан тэмцсэн. Газар нутаг амьдрахуйгаа, үр үндсээ хайрлаж байж оршин тогтнох болно. Цаашлаад олон салбарт тэмцлээ хийнэ” гэлээ.

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?