ЖОЛООЧГҮЙ МАШИН ӨНХӨРЧ ХҮҮХЭД ДАЙРЧЭЭ

2018-08-31  

2018.08.27-31-ний өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 1284 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 959 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 2 хүний амь нас хохирч, 29 хүн гэмтэж бэртсэн байна.  Үүний 9 нь бага насны хүүхэд осолд өртсөн байна. Мөн орон нутагт 2 бага насны хүүхэд, 3 том хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг тус тус шалгаж байаа юм байна. Тухайлбал  Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутаг “Их хавчиг” гэх газар шороон замд H.Porter маркийн автомашин жолоочгүй үедээ өнхөрч явган зорчигч 1 настай Д-г мөргөж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан байна. Мөн  БГД-ийн нутаг Нарны зам, Барс захын хойд замд амины T.Harrier маркийн автомашины жолооч О нь явган хүний гарцаар гарч явсан 8 настай Б-г мөргөж гэмтээсэн зэрэг ослууд бүртгэгджээ.

Энэ 7 хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 14,5 хувиар өссөн бол гэмтсэн хүний тоо 14,7 хувиар, амь нас нь хохирсон хүний тоо 28,5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

 

Б.ХУЛАН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?