ГУТЛАА ТАЙЛЖ ЭСЭРГҮҮЦЭВ

2018-08-31  

АШУҮИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үеэр АШУҮИС-ийн захирлын томилгоог эсэргүүцэн зарим багш нар эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Сургуулийн түр орлон захирлаар Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилоод байгаа аж. Уг шийдвэрийг хууль бус томилгоо хэмээн зарим багш нээлтийн үеэр эсэргүүцэж уриа, лоозон барьж суун, гутлаа хүртэл тайлж эсэргүүцсэн юм. Тэд АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмонг тус сургуульд хийсэн багш нарын олон шилжүүлэг томилгоо, хамт олон багш ажилчдын дунд үүсээд буй үйл ойлголцлыг тайлбарлахыг хүссэн билээ.

АШУҮИС-ийн Тогтвортой Хөгжил Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дарга Д.Ангармөрөн “Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолын томилгоог хууль журмын дагуу ажиллахыг бид БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаад хүсэлт илгээж, өчигдрийг хүртэл хариу хүлээсэн. Гэвч бидэнд хариу ирээгүй. Бид  мэдэгдэл, мэдээллийг бусдадаа өгөх багш ажилчдын дунд байдаг цахим шууданг маань хүртэл хаачихсан. Олон багшийг хооронд нь хагаралдуулаад байгааг зогсоогооч хэмээн хүсч байна. Эдгээр хүмүүс тайлбараа өгөн өгтөл нь бид зохих хууль ёсны байгууллагуудаар явах болно, тэмцэнэ. Зөвхөн тогтоол журмаа дагаад л сонгон шалгаруулалтаа явуул, түүний дараа Ж.Цолмон гараад ирвэл бид хүлээгээд л авна. Зохих ёс журмын дагуу сонгон шалгаруулалт явагдвал бид хэн ч байсан хүлээн авна. Одоогоор ажлын чиг үүргийг нь шилжүүлсэн найман багш бий” гэсэн юм.

Тэдний тавьж буй гол шаардлага нь "Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4-р сарын 60 дугаар тогтоолын дагуу төрийн албаны их дээд сургуулиудын удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалт явуулж томилохыг хүсч байгаа аж. Үүнд багш нар маань дуу хоолойгоо нэгтгээсэй, нээлттэй сонгон шалгаруулалт явуулахыг дэмжээч. Энэ мэт буруу жишгийг тогтоох юм бол дараа дараагийн томилгоо шударга бус болох болно” хэмээн уриалж байгаа аж.

АШУҮИС-ийн зүгээс тайлбар өгөхөөс татгалзан, энэ талаар удахгүй хэвлэлийн хурал зарлаж байр сууриа илэрхийлэхээ мэдэгдлээ.

 

Б.ХУЛАН 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
HSo:il nbga ni l ene bolhos busad buh surguuli adilhan sh de 2018-08-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?