2 САРЫН ДАРАА ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ОЛЛОО

2018-08-31  

Баян-Өлгий болон Дорнод аймагт хоёр настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд сураггүй  алга болсон хэрэг гарч байсан. Охин зургаадугаар сарын 8-ны өдөр алга болсон бол түүний цогцсыг 24 хоногийн дараа буюу  долоодугаар сарын 1-ний өдөр Сэргэлэн сумын хоёрдугаар багийн “Яхь нуур” гэх газрын дэрсэн дундаас олсон байдаг. Тэгвэл хүүгийн цогцсыг өчигдөр хөрш айлын хүмүүс нь гэрээсээ гурван километр орчим зайтай газарт буюу Хатуу голын уснаас олжээ.

Тэд хоёулаа хөдөөгийн  малчин айлын хүүхдүүд байсан юм. Хүүгийн хувьд  Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур гэх газар сумын төвөөс 60 гаруй км зайд орших гэрийнхээ гаднаас зургаадугаар сарын 6-ны өдөр 19:00 цагт сураггүй алга болсон гэдэг.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги, ард иргэд эрэн хайх ажиллагааг 20 орчим хоног зохион байгуулсан ч эрэл мухардан зургадугаар сарын 20-ны өдрөөс эцэг, эхийнх нь саналаар хүүг эрэн хайх ажиллагааг зогсоосон юм.Үүнээс болж зарим хүмүүс хүүхдийг гол усанд осолдсон эсвэл тас шувуу шүүрсэн байж болзошгүй гэсэн таамгийг тухайн үед дэвшүүлээд байсан билээ.

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
kkk:3 km tsaana baigaa huuhdiig oloogui hereg uu 2018-09-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?