ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН НЭЭЛТ 14 ЦАГТ ЭХЭЛНЭ

2018-09-01  

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын үйлчилгээ явуулдаг сургуулиуд өнөөдөр 14 цагаас нээлтээ хийнэ. Харин хичээлийн үйл ажиллагаа даваа гарагт буюу есдүгээр сарын 3-наас эхлэх юм.

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ерөнхий боловсролын 49 дүгээр дунд сургуулийн Хичээлийн шинэ жилийн нээлтэд 14:00 цагт оролцоно. Харин УИХ-ын дарга М.Энхболд  Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн нээлтэд, 10.30 цагт Улаанбаатар хот дахь ХААИС, 14.00 цагт Зуунмод сумын МСҮТ-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох бол БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа  Яармагт Харумафужи Шинэ Монгол сургуулийн нээлт, 12.30 цагт Нарны хорооллын 141-р сургууль, 14.00 цагт Сүхбаатар дүүрэг хоёрдугаар сургуулийн нээлтэд тус тус оролцох юм байна. Харин хотын удирдлагууд хоёрдугаар сургуулийн нээлтэд оролцох аж.

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?