“GUYUG” БРЭНДИЙГ ХЯТАДАД ҮЙЛДВЭРЛЭДЭГ ҮҮ?

2018-09-01  

Монголын брэнд болох “Guyug” брэндийг “хятадад үйлдвэрлэдэг, монгол брэнд гэж худлаа” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа билээ. Тэгвэл тус компанийн зүгээс албан ёсны тайлбарыг өглөө.

2018 оны Наадмаас хойш GUYUG брендийн бүтээгдэхүүнүүдийг дуурайлган, зохиогчийн эрхэд халдан,  хуурамчаар Хятадад үйлдвэрлэж Өвөр Монголын зах зээлд их хэмжээгээр бөөнөөр худалдаалж байгаа хэргүүд удаа дараа гарч байгаа тул бид энэ асуудалд нухацтай хандаж хууль хяналтын байгууллагад мэдэгдэж шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаараа албан ёсны пэйж дээрээ нийтэлжээ.

Яг ийм зохиогчийн эрхэд халдсан, эх хувийг хуулбарласан тохиолдол монголд ч гарсан байна. Тухайлбал тус компанийн зураач Ундармаагийн зурсан бүтээлийг ээмэг бөгжин дээр зурж Шөнийн захад худалдаалж байсан байна. Хуулбарласан эзнийг олж, асуудлыг шийдвэрлэсэн талаар компанийнхан хэлсэн юм.

3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа тус брэндийн үйлдвэр нь хорооллын эцэст байрладаг ба 1000м2 талбайтай байранд байрладаг байна.

 

 

Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?