БАГШ НАР ЗӨВШИЛЦЛӨӨСӨӨ УХАРЧ, АЖИЛ ХАЯНА ГЭВ

2018-09-01  

Засгийн газраас эмч, багш нарын цалин хөлсийг тодорхой хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Гэвч багш нарт уг шийдвэр нь тэгтлээ таалагдахгүй байна хэмээн мэдэгдэж, илүү нэмэх ёстой гэсэн асуудлыг тавьж эхэлсэн юм. Энэ асуудлаар өчигдөрхөн салбарын сайдтай зөвшилцөлд хүрээд байсан. Гэтэл 24 цаг ч хүрээгүй байхад багш нарын үйлдвэрчний эвлэлээс ажил хаялтыг нөгөөдрөөс буюу 9 сарын 3-наас эхлүүлнэ гэдгээ зарлалаа. Тэрээр энэ удаагийн ажил хаялтад төсөвт тусгагдсан 56.6 тэрбум төгрөг болох 300 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг 9 дүгээр сард багтаан олгох, улсын төсөвт тодотгол хийх замаар багш, ажилтнуудын үндсэн цалинг энэ сарын 1-нээс 15 хувиар нэмэгдүүлэх, ажил хаялтын үеийн үүрэг хариуцлагыг ажил олгогчид хүлээж, цалин хөлсийг бүрэн олгохыг шаардаад байгаа юм.

Ажил хаялтад ерөнхий боловсролын 70 гаруй сургууль, 26 орчим хүүхдийн цэцэрлэг ҮЭ-ийн гишүүд орон даяар нэгдэнэ гэж Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээллээ.

Багш нар жил бүр ажил хаяна гэж шантаажлах, сүрдүүлэхийн хооронд гурав дахь жилийнхээ намартай золгож байна. Энэ нь нэг талаасаа багш нарыг хэт даварсан харагдуулж байгааг зарим иргэд ундуйцаж хүлээж авч байгаа юм.

 

 

Б.ХУЛАН

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ОДОО БҮР НЭР ХҮНДГҮЙ БОЛЛОО ЭНЭ БАГШ НАР, БАС МҮЭ ХОЛБОО 2018-09-01
Зочин:Одоо бугдийг нь халаад хая 2018-09-01
зочин:Улс төрчид минээ нэн ялангуяа АНын нөхдүүд баг нарт битгий нөлөөлөөч дээ. одоо та нар болио эсвэл ИХ хуралаа тар гэнэ засгаа огцор гэнэ Ерөнхийлөгч Х.Баттулга та нар одоо болноо ард түмнээ битгий үймүүл үр хүүхэдүүдийг бодооч тэр ҮЭ гээч нь одоо тар та нар багш нэртэй тарчиг сэхээтнүүдээр битгий улс төр хийлгээд байгаач 2018-09-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?