24 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ХУРААЖЭЭ

2018-09-03  

Энэ оны 6 сарын 1- 8 сарын 31 хүртэл Хонг Конгийн Гаалийн байгууллага нисэх буудал, авто зам, усан зам болон төмөр замын боомтууд дахь хяналт шалгалтыг эрчимжүүлсэн байна. Ингэхдээ 2786 контрабандын гэмт үйлдлийг илрүүлжээ.

Нийт 17.5 сая юанийн үнийн дүн бүхий 2791 контробандын гэмт хэрэг илрүүлж 2786 гэмт этгээдийг баривчилжээ. Үүнээс 53 нь хар тамхи, мансууруулах бодистой холбоотой бөгөөд нийт 9.6 сая юанийн үнийн дүн бүхий 24 кг мансууруулах бодис байсан байна.

 Дээрх хураан авсан барааны дийлэнх нь мөс, марихуан, кокайн, метамфетамин зэрэг бодисууд байсан бөгөөд голдуу агаарын тээврээр нэвтрэхийг завджээ. Мөн тус хугацаанд татваргүй оруулахыг завдсан 910 мянган ширхэг янжуур, 126 литр архи, согтууруулах ундааны зүйлийг илрүүлж 2482 хүнийг баривчлав. Татвараас зайлсхийсэн дээрх бараа бүтээгдэхүүний төлбөл зохих татварын хэмжээ 1.9 сая юань болсон байна.

Мөн ховордсон амьтан, эд бараа зэргийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан 117 хэрэг илрүүлсэн нь мөнгөн дүнгээр 3.5 сая юань болжээ.

Манай иргэд БНХАУ болон Хонг Конг-д гэмт хэрэг зөрчилд холбогдох тохиолдол жилээс жилд өссөөр байгаа бөгөөд зарим тохиолдолд хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлын улмаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох тохиолдол цөөнгүй  гардаг аж.

 

Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?