НИЙСЛЭЛД 12 СУРГУУЛЬ АЖИЛ ХАЯЖ БАЙНА

2018-09-03  

Албан ёсны мэдээллээр нийслэлийн хэмжээнд 12 сургууль ажил хаяжээ. Бусад нь мөн цэцэрлэгүүд 100 хувь ажиллаж эхэлсэн гэдэг мэдээллийг НБГ-аас өгч байна. Хөдөө орон нутгийнхан 100 хувь хичээлийн шинэ жилээ эхлүүлсэн байна. Харин МҮЭ-ийнхэн ажил хаялт удирдаж байгаа багш нараа авч сургуулиудаар явах талаар мэдээлээд байгаа  юм. Мөн тэд нийслэлийн 70 орчим сургууль, 87 цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдэнэ хэмээн албан ёсоор мэдэгдээд байгаа ч үүнийг БСШУЯ-ны зүгээс худал мэдээлэл гэсэн юм. МҮЭХ-г зохион байгуулалттай машин тэрэг гаргаад явж байгаа, ард нь АН-ынхан байгаа гэсэн албан бус мэдээлэл ч байна. Засгийн газрын зүгээс данс нь улайсан ч багш нарын цалинг шат дараатай нэмүүлэх санал гөргөж, зөвшилцөлд хүрээд байсан юм. Гэвч ганц өдрийн дараа ахин ажил хаяхаа мэдэгдээд байсан багш нарын ажил хаялтыг улстөрийн холбогдолтой байж магад хэмээн зарим иргэд хардаад байгаа юм. Гэвч ингэж улстөржсөн үйл явдлын хөлд нь хүүхдүүд хохирч байгаа нь тодорхой байна.

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид 2018-2019 оны хичээлийн жилд:

• Ерөнхий боловсролын 814 (төрийн 660, хувийн 154) сургуульд нийт 597,2 мянган суралцагч суралцана. Нийт сургуулийн 69.2 хувь буюу 563 нь хөдөөд, 30.8 хувь буюу 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулна.

• Нийт суралцагчдын 55.9 хувь болох 333,8 мянга нь хөдөөд, 44.1 хувь буюу 263,4 мянга нь нийслэлийн сургуульд тус тус суралцана.

• Өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад сургуулийн тоо 16-аар, суралцах хүүхдийн тоо 24,4 мянгаар нэмэгдэнэ.

• Урьдчилсан тооцоогоор 1 дүгээр ангид 76,4 мянган хүүхэд элсэн орно. Үүнээс Улаанбаатар хотод 35.4 мянган хүүхэд элсэнэ. 1-р ангид элсэгчид өнгөрсөн оныхоос 8,2 мянгаар нэмэгдэнэ. Харин 10 дугаар ангид 39.4 мянган хүүхэд дэвшин суралцана (9 дүгээр анги төгсөгчдийн 87.7 хувь үргэлжлүүлэн суралцана)

• Хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд нийт 30,0 мянган багш ажиллана. Тэдний 27.3 мянга нь төрийн өмчийн сургуульд, 2.7 мянган нь хувийн өмчийн сургуульд тус тус ажиллах юм байна.

 

 

Б.ХУЛАН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?