ХОЙД СОЛОНГОСТ МОБАЙЛ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЯМАР Ч ХҮНДРЭЛ ГАРАХГҮЙ

2018-09-03  

БНСУ-ын Санхүүгийн үйлчилгээний хорооноос ‘’Өмнөд болон Хойд Солонгос хоёр улс урт хугацааны эдийн засгийн эвсэл байгуулахын тулд нэг мөнгөн тэмдэгт ашиглах ёстой’’ гэж онцлон тэмдэглэжээ.

‘’Өмнөд Солонгост санхүүгийн дэд бүтцийг бий болгох туршлага бий тул Хойд Солонгосын банк, санхүү мобайл үйлчилгээг хөгжүүлэх, санхүүгийн дэд бүтэц бий болгоход ямар ч хүндрэл гарахгүй. Хойд болон Өмнөд Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагаа өсөн нэмэгдсэнээр Зүүн Азийн улс орнуудын хөгжилд чухал нөлөөтэй’’ гэж СҮХ-ны судалгааны ахлах ажилтан Лий Юн Сок хэлжээ.

Түүнчлэн Хойд Солонгост үзүүлэх хөрөнгө оруулалт нэмэгдэж, хоёр улсын эдийн засаг, худалдаа наймаа, үйлчилгээ өрнөж, хөрөнгийн урсгал ихсэх тусам төлбөр тооцоонд асуудал гарах тул мөнгөн тэмдэгтээ нэгтгэх хэрэгтэй. Европын улс орнууд нэг мөнгөн тэмдэгт ашиглан эдийн засгийн интеграцийн  нэгдэлд хүрсэн шиг Хойд болон Өмнөд Солонгос улс мөнгөн тэмдэгтээ нэгтгэх ёстой гэдгээ илэрхийлсэн байна.

Тэрбээр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа аажмаар нэмэгдэж байгаатай уялдан Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ бага багаар буурах нь дамжиггүй гэсэн байна. 

ЭХ СУРВАЛЖ: KOREATIMES

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?