Т.НЯМ-ОЧИР: ХҮҮХДИЙН СУРАХ ЭРХИЙГ БООГДУУЛЖ АЖИЛ ХАЯЛАА

2018-09-03  

9 сарын нэгэн Бямба гараг таарсан учраас өнөөдрөөс ЕБ-ын бүх сургууль цэцэрлэгийн алба эхэлж байна. Гэвч МҮЭХ-ныхон багшийн цалинг нэмээгүй учраас ажил хаяж байгаа юм. Нийслэлийн 134 сургуулиас 12 сургууль нь ажил хаялтад оролцсон талаар бид мэдээлсэн.

Үүнд : Эрдмийн өргөө, БЗД-ийн 79, 84, 97, 102, 120-р сургуулиуд мөн ХУД-ийн 26, 34, 191-р зэрэг сургуулиуд оролцож байгаа юм байна. Харин БСШУ-ны МҮЭХ-ноос 86 орчим сургууль 87 цэцэрлэгийн багш нар ажил хаяна гэж мэдэгдээд байсан юм. Энэ талаар МҮЭХ-ны ажил хаялтын ажлын хэсгийн ахлагч “Манайд 86 сургууль мэдэгдэл хүргүүлсэн ч ажил хаялтад оролцсон 26 байгууллага байна. Сургуулийн тоо ийм зөрүүтэй байгаа нь зарим сургуулийн удирдлагыг дарамталснаас болсон гэж харж байна” гэсэн  юм. Түүнчлэн багш нарын цалинг шат дараатай нэмнэ гэчихээд ялгаварлан гадуурхаж байна. Тухайлбал цэцэрлэг, бага ангийн багш нарын цалинг нэмээд ахлах ангийн багш нарыг орхигдууллаа. Гэхдээ энэ цалин 2-р улиралд нэмнэ гэчихээд нэмээгүй байгаа учраас аргацаасан шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа хэлсэн юм.

Харин Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “Хүүхдийн сурах эрхийг боогдуулж ингэж тэмцэх нь маш буруу. Тэмцлийн олон хэлбэр байхад хүнийг хохироож яавч болохгүй” гэлээ. Манай монголын цалингийн шатлалд дарга хамгийн өндөр цалинтай байдаг бол БСШУЯ-аас ажлын хэсэг гаргаад ажлын байрны үнэлгээ хийж ажилласан байна. 5600 орчим багшаас авсан судалгаагаар цэцэрлэг, бага ангийн багш хамгийн ачаалалтай ажиллаж байна гэсэн дүн гарсан учраас цалингийн сүлжээ ангиллын талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд санал хүргүүлэх талаар яригдаж байгааг хэллээ. Боловсролын газраас “Багш нарыг огтхон ч ялгаварлаагүй. Энэ бол зөвхөн хариуцлага, ачааллыг хэн үүрч байна гэдгээс үүдсэн шийдвэр” гэсэн тайлбарыг өгсөн юм.

 

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?