ДАТА СЭТГҮҮЛ ЗҮЙГ ЗААНА

2018-09-03  

ХБНГУ-ын Дойчи Велле академитай Хэвлэлийн Хүрээлэн ТББ хамтран ажиллаад хорь гаруй жил болж байна. Энэ хугацаанд олон шинэлэг сургалт, хөтөлбөрийг санаачлан хамтран хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаад тус Хүрээлэнгийн сургалтын багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь чадавхжуулах зорилгоор заах арга зүйн болон Дата-сэтгүүл зүйн сургалтад хамруулжээ.

Орчин үеийн сэтгүүл зүйн чиг хандлага болж буй дата сэтгүүл зүйгээр мэргэшин суралцсанаар Хэвлэлийн Хүрээлэнгийн урт, богино хугацааны сургалтын хөтөлбөрийг сүүлийн үеийн шинэ чиг хандлагад суурилсан агуулга, арга барилаар баяжуулж, хэрэгжүүлэх юм.

Дата-сэтгүүл зүй нь их хэмжээний баримт мэдээллийг нягтлан шалгах, нүдэнд ил бус уялдаа холбоог илрүүлэх, энгийн ойлгомжтой байдлаар дүрсжүүлэн харуулахыг чухалчилдэг сэтгүүл зүйн арга барил юм. Хэвлэлийн Хүрээлэнгийн багш нарын баг дата сэтгүүл зүйн сүүлийн үеийн чиг хандлага, арга хэрэгсэлд суралцаж, шинэлэг мэдлэг, мэдээллээ ойрын хугацаанд сургалтынхаа хөтөлбөрт багтаахаар төлөвлөж байна.

Нийт 10 өдөр үргэлжилсэн сургалтын эхний хэсэгт оролцогчид насанд хүрэгчдэд заах арга зүйн мэдлэг, ур чадвараа сайжруулж, ХБНГУ-аас ирсэн туршлагатай мэргэжилтэн, сэтгүүлч Торстен Каргтай хамтран ажилласан байна.

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?