Д.СУМЪЯАБАЗАР: ОЮУ ТОЛГОЙГ ЗОГСООХГҮЙ

2018-09-03  

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр хийдэг “Ил тод уурхай” хэвлэлийн бага хурлаа хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 30 хувийг IPO гаргах асуудлаар ажлын хэсэг байгуулан, бэлтгэл ажлыг хийж байгаа талаар салбарын сайд мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” IPO хийх ажлын хүрээн авто зам, төмөр зам, усан хангамж, техникийн хэсгийн шинэчлэл, нүүрс угааж, баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г хийх ажил хийгдэж байгаа юм байна. Хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм:

 УИХ, АТГ, Аудит, Засгийн газар гээд дөрвөн шалгалт “Оюутолгой” төсөл дээр хийгдэж байгаа. Энэ нь хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх юм биш үү. Зарим хүмүүс Оюутолгойг зогсоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх болсон?

-“Оюутолгой” төсөл бол Монголын төсөл. Энэ уурхайн үйл ажиллагааг зогсоох, тасалдуулах бодлого байхгүй. Ялангуяа Оюутолгой төслийн далд уурхайн ажлыг зогсоохгүй. “Эрдэнэс Тавантолгой” хувьцааг олон улсын зах зээлд гаргах ажил эрчимжиж байгаа энэ үед өмнө нь хэрэгжүүлж байсан том төслөө зогсооно гэдэг байж боломгүй. Мэдээж, засч, залруулах зүйл байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг УИХ-аас гарсан ажлын хэсэг шалгаж, намрын чуулганаар хэлэлцэх байх. Засгийн газар болон УУХҮ-ийн яамны зүгээс энэ төслийг үргэлжлүүлээд явна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн гэсэн мэдээлэл яваад байгаа. Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу?

-“Эрдэнэт” үйлдвэрийн өр төлбөрийн асуудалд Засгийн газар шуурхай ажиллаж байгаа. Засгийн газраас ажлын хэсэг гараад ажиллаж байна. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

-“Эрдэнэс Тавантолгой”  компанийг яагаад яамны харьяанд авсан юм бэ. Зорилго нь юу байх вэ. Бас хувьцаа эзэмшил нь Уул уурхайн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар байна гэсэн яриа гараад байгаа?

-“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн эрх үүргийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлсэн. Энэ бол хувьцаа эзэмшигчдийн эрх үүргийг төлөөлж, ийм шийдвэр гаргасан. УИХ-ын 73-р тогтоолын дагуу ажлууд үе шаттайгаар хийгдэж байгаа ажил. Компанийн засаглал олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах стандартын шаардлага хангасан байх ёстой. Энэ шаардлагын дагуу л олон улсын стандарт, хууль эрх зүй, санхүүгийн талаас нь бие даасан байдлыг бий болгохоор ажиллаж байна.

-Өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаж байгаатай холбогдуулан шатахууны үнэ нэмэгдээд байна. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Шатахууны үнэ дотоодын хүчин зүйлээс шалтгаалахгүйгээр нэмэгдэж байна. Тиймээс Сангийн яамтай хамтран дотооддоо шатахууны үнэ өсгөхгүй байх тал дээр олон хувилбар дэвшүүлж судалж байна. Өнөөдрийг хүртэл шатахууны Онцгой албан татварыг тэглэж ирсэн. Дотооддоо үнэ нэмэгдэхгүй байх талаас нь хувилбаруудыг ярина. Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулахаар төлөвлөсөн.

-ОХУ, Хятадын талаас Монгол Улсаар хийн хоолойг дамжин өнгөрүүлэхээр болсон гэх мэдээлэл гарах боллоо. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Хийн хоолой Монголоор дамжин өнгөрөх нь эдийн засгийн хувьд ч үр ашигтай гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. ШХАБ-ын уулзалтаар ОХУ-ын талаас эдийн засгийн талаас нь судлах чиглэл ирсний дагуу Монголоор дамжуулах асуудлыг ярих байх. Энэ асуудлыг ҮАБЗ-өөр ярьж шийдвэр гарах байх.

-“Эрдэнэс Тавантолгой” хувьцааг амь оруулах асуудал олон жил яригдаж байгаа. Яг хэзээ иргэд хувьцааныхаа ашгийг хүртэх вэ?

-Хувьцааны үр шимийг хүртэх хугацаа тун ойрхон ирсэн.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?