АМГТГ-ЫН ДАРГА Х.ХЭРЛЭНГ АТГ-Д ШАЛГУУЛНА ГЭВ

2018-09-04  

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн газар нутгийн 75 хувийг ухсан. Харин ганцхан эрүүл газар үлдсэн нь Их тохойролын хөндий билээ. Энэ газар 7712 лицензийг Эко алтан заамар гэх компанид хууль бусаар олгосноос болж иргэд малчид гишгэх газаргүй болсон талаар бид мэдээлсэн. Үүнээс хойш Заамар сумын иргэд тууштай тэмцэж, уурхайн кареер дээр хүртэл өдөр шөнөгүй суулт хийсний эцэст энэ асуудал яамны түвшинд яригдсан юм.

Тус компанийн энэхүү хууль бус үйл ажиллагааг БОАЖЯ-аас өнгөрсөн долоодугаар сард 2018/2 тоот дүгнэлтийг гарган лицензийг цуцлах саналыг АМГТГ-т хүргүүлсэн байдаг. Гэвч уг дүгнэлтэд үндэслэн лицензийг цуцлах байтал  АМГТГ-аас 8 сарын 8-нд "Ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдоогүй тул тусгай зөвшөөрөл ирүүлсэн баримт бичгийг хянан үзнэ үү" гэж БОАЖЯ-нд хариу бичиг ирүүлжээ. Үүнийг Заамар сумын тэмцэгч иргэд “АМГТГ яамнаас давсан мэдэл гаргаж байна” хэмээн эгдүүцэж, эсэргүүцлийн дараагийн шаатанд шилжээд байгаа юм.

АМГТГ тус компанийн лицензийг цуцлах биш харин ч Эко алтан заамартай сонсгол хийж, яамны шийдвэрийг эсэргүүцсэн нь АМГТГ-ын дарга Хэрлэнг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн хардаж, АТГ-д шалгуулна гэж иргэд мэдэгдлээ.

Өнгөрсөн долдугаар сард тус компани "Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тодотголоо БОАЖЯ-аар батлуулаагүй" хууль зөрчин олборолтын үйл ажиллагаа явуулж байгаа тул тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргаж, лацдаад байсан юм.

Гэвч тус компани МХЕГ-ын тавьсан лацыг дур мэдэн авч үйл ажиллагаагаа явуулж байсан ч удаа бий.

Мөн тус суманд алтны лиценз эзэмшдэг "Эрдэнэсийн эрэг" гэх компани орон нутгийн иргэдийг талцуулах, Төв аймгийн цагдаагийн ажилтнуудаар гэрчийн мэдүүлэг авах нэрээр иргэдийг эрүүдэн шүүж, дарамтлах, залхаах,  ИТХ-ын төлөөлөгч нарыг зохиомол хэрэгт хутгана хэмээн дарамталж байгаа талаар иргэд хэллээ. Л.Амгаланбаяр "Монгол Улсад рецидив гэмт явдлаараа олны танил болсон Х гэх иргэн өнгөрсөн жилийн наймдугаар сард хоёр хүний хамт Заамар сумын Засаг дарга Б.Самбуугийн албан өрөөнд орж дарамталж, эрүүл мэнд, амь насанд нь ноцтойгоор заналхийлсэн. Ингэхдээ "Эрдэнэсийн Эрэг бол манай компани тийм учир та нар гарын үсэг зурж, баталж л таараа, батлахгүй бол хийгээгүй хэргийг чинь хийсэн болгож АТГ-т шалгуулж, хорино" гэх мэтээр сүрдүүлсэн тохиолдлууд хэд хэд гарсан" гэсэн юм.

Иймд Заамарын ард иргэд Улаанбаатар хотыг зорин ирж АМГТГ болон МХЕГ-уудад хэд хэдэн шаардлага хүргүүлэхээр болжээ.

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Irgen:Henii hatgaasaar ingej demii yum yarij yavdag yum boldoo ****uul. Yum l bolvol ATG d ****lguulna gedeg boljdee hoorhii. Ene ulsad zugeer tor zasag ni ajilaa hiih bolomj bnuu taminee? 2018-09-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?