Д.МАЙЦЭЦЭГ: ШҮҮХ ХУРАЛ ХЭТ НЭГ ТАЛЫГ БАРЬЖ БАЙНА

2018-09-04  

Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн гарсан билээ.

Тодруулбал, тэрбээр Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү өөрийн хувийн чатаараа садар самуун зургаа явуулж, дарамталсан байдаг. Харин уг мэдээллийг анх "News channel" телевизийн сэтгүүлч Д.Майцэцэг олон нийтэд дэлгэж хүргэсэн. Үүнийг УИХ-ын гишүүн Д.Мурат сэтгүүлч Д.Майцэцэгийг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгсөн юм.

Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Д.Мурат, сэтгүүлч Д.Майцэцэг нарт холбогдох шүүх хурал дөнгөж сая болж, ахин хойшлогдлоо.

Энэ талаар сэтгүүлч Д.Майцэцэг “Урьдчилсан хэлэлцүүлгээр гэрч хохирогчдыг оролцуулах саналтай байсан. Энэ удаа мөн тийм санал гаргасан ч хохирогч ирээгүй. Дуудсан бүх гэрчүүд биечлэн ирсэн. Гэтэл гэнэт прокурор гэрчээс татгалзсан. Ялангуяа гол гэрчийг шалих шалихгүй шалтгаанаар оролцуулахгүй байх шийдвэр гаргасан. Шүүх хурал хэт нэг талын барьсан, мэтгэлцээний үндсэн дээр явагдаагүй. Мөн манай өмгөөлөгчийг үг дуугарах эрхийг нэлээн хаасан учраас бид СБД-ийн шүүгч Идэр болон өмгөөлөгч Мөнхцэцэг нараас татгалзах хүсэлтээ өглөө” гэв.

 

Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?