ЯПОНД ЯГ ОДОО

2018-09-04  

Сүүлийн 25 жил тохиолдоогүй хүчтэй далайн хар салхи өнөөдөр үдээс хойш Японы баруун эрэгт хүрлээ. Өнөөдөр үд дунд Жэби нэртэй уг хар салхи Токушима мужийн өмнөд хэсэгт хүрсэн бол дараа нь Кобэ орчмыг нөмөрсөн тухай тус улсын цаг уурын хүрээлэн мэдээлсэн байна.

Хар салхины улмаас ширүүн бороо орж, үерлэж, хөрсний нуралт үүсэх эрсдэл нэмэгдэж байгааг ард иргэдэд анхааруулжээ. Салхины хурдны үзүүлэлтээрээ “маш хүчтэй” ангилалд багтаж байгаа аж.

Өдрийн 1:00 цагийн байдлаар Жэби хар салхины дээд хурд 216 км/цаг хүрч, төвдөө 955 Гектапаскаль агаарын даралт үүсгэж, цагт 60 км хурдтай хойд зүгт шилжиж байгааг цаг уурчид мэдээлжээ.

Орон нутгийн нисэх буудлуудад гадаад болон дотоодын 700 гарүй нислэг цуцлагдсан байна. Мөн хурдан галт тэрэгний шугамнууд, хурдны авто замууд хаагджээ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?