ГАВЬЯАТ ТАМИРЧИН П.ОРХОНЫ МЕДАЛИЙГ ХУРААЛАА

2018-09-06  

Монгол улсын гавьяат тамирчин П.Орхоны допингийн шинжилгээний А, Б сорьцын хариу эерэг гарч, Stanozolol гэх бодис илэрсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг мэдээллийг Азийн спортын хорооноос албан ёсоор зарлалаа.

Тухайн мэдэгдэлд, “2018 оны наймдугаар сарын 20-ны өдөр болсон тэмцээний допингийн эсрэг дүрмийг өрсөлдөгч П.Орхон зөрчсөн тул тухайн уралдааны дүнг хүчингүй болгож байна. Тэрбээр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд өрсөлдөн алтан медаль хүртсэн юм.

Түүний шээсний сорьцноос S1, 1A ангилалд хориглосон бодис болох Stanozolol илэрсэн. Энэ бодис нь Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас баталсан хориотой эм бэлдмэлийн жагсаалтад орсон бэлдмэл юм” гэсэн байна.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1:УГААСАА ХУДЛАА ХҮҮХЭН Ш ДЭЭ, БАЙНГА СЭРГЭЭШ УУДАГ БАЙСАН ЮМ БАЙНА. 2018-09-06
Монгол:Монголдоо л допингоо хэрэглэлдээ арчаагүй юмааа 2018-09-06
Иргэн:Нэг л итгэж өгөхгүй л байгаа юм даа. Шинжилгээ өгнө гэж мэдсээр байж хэрэглэж өөрийгөө хорлох тэнэг биш л байлтай 2018-09-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?