ӨВӨРМОНГОЛЫН АМТАТ ХООЛНЫ БАЯР БОЛЖ БАЙНА

2018-09-06  

БНХАУ-ын ӨМӨЗО-ны соёл аялал жуулчлалын өдрүүд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Үүний хүрээнд соёл урлаг, спортын арга хэмжээ болон кино өдөрлөгүүд, үзэсгэлэн зэрэг соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаа юм. Тухайлбал өнөөдөр NOVOTEL зочид буудалд 16.30 цагаас өвөр монголын амтат хоолны баяр болох юм. Өвөр монгол зочид буудлын ахлах тогоочдын хийсэн бүх төрлийн амтат хоол болон “Хувилуулах аргагүй нутгийн хоол- өвөрмөц амт”-ыг маргааш хүртэл толилуулах юм байна.

Мөн энэ үеэр “Үзэсгэлэнт сайхан Өвөрмонгол – Моод хөөцөлдсөн тал нутаг” сэдэвт монгол үндэстий хувцасны гоёлын үзүүлэн тоглолт болох аж. Үзүүлэн тоглолтод нийт 100 ком хувцас, уламжлалт монгол хувцас 20 ширхэг, эмэгтэй эрэгтэй 40 ширхэг, дээд зэрэглэлийн ёслолын хувцас 20 ширхэг багтаж байгаа юм байна.

 

 

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?