3 САЯ ТӨГРӨГ БУСДЫН КАРТНААС ЗАЛИЛСАН ХЭРГИЙГ ЗУРГААН ЦАГИЙН ДОТОР ИЛРҮҮЛЭВ

2018-09-06  

Сайхан мэдээ дуулгахад таатай байна. Цагдаагийнхан гэхээр хараар будаж, харлуулдаг болсон өнөө цагт гэрэл гэгээтэй мэдээнд дургүй хэн байх билээ.

Саяхны өдөр нэгэн иргэн өөрийн банкны картнаас 3 сая орчим төгрөгөө бусдад залилуулсан хэрэг гарсан билээ. Тухайн такси /хувийн унаа/-ны номерыг мэдэхгүй, ер нь ямар ч мэдээлэл байхгүй, мөн АТМ-ээс маск зүүгээд өөрийн найзаараа хулгай хийлгүүлсэн, хугацаа алдсан, хэрэг бараг л олдохгүй байх магадлалтай байсан юм. Харин Г.Цэргийнхүү даргатай Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Эрүүгийн тасгийн Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн Ахлах дэслэгч Г.Дашням хэргийг зургаахан цагийн дотор илрүүлж, мэргэжлийн ур чадвараа харуулсан талархууштай явдал болжээ.

Монголын цагдаа ажлаа хийдэггүй, өнгө мөнгө хардаг, ур чадваргүй, хэтэрхий удаашралтай ажлаа явуулдаг гэсэн олон нийтийн хандлагыг ийнхүү Ахлах дэслэгч Г.Дашням өөрчилж, нэг ч гэсэн иргэний талархлыг хүлээлээ. Ганц хэрэгт л ийм найдвартай, хурдтай, хариуцлагатай, чадварлаг хандаж байгаа тэрбээр бидний мэдэхгүй өөр хэчнээн хэргийг илрүүлж, ард түмний хайр, хүндэтгэлийг хүлээсэн бол гэдгийг таашгүй. Ийм л хүмүүс төрд ажиллаж байвал Монголын Цагдаагийн байгууллагын нэр хүнд өдрөөс өдөрт өсөн дэвжих нь ойлгомжтой. Тэр дундаа Эрүүгийн тасгийнхан үнэхээр хурдтай, чадвартай гэдгийг Г.Дашням ахлах дэслэгч ганц удаагийн ажиллагаагаараа харуулж чадлаа.

 

 

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?