ИЖИЛ ХҮЙСТНҮҮДИЙГ ХУУЛИАР ЗӨВШӨӨРЧЭЭ

2018-09-07  

Энэтхэгийн дээд шүүхээс гей секс хийхийг хуулиар зөвшөөрсөн шийдвэрийг гаргажээ. Өмнө 2009 онд хуулиар зөвшөөрүүлэх аян зохион байгуулж байсан ч амжилтгүй болж байсан. 2013 онд  тэд ахин тэмцсэн ч Энэтхэг улсын дээд шүүх алдарт 377 зүйл ангийг хэвээр үлдээснээрээ гэмт хэрэг үйлдээгүй хүмүүсийг гэмт хэрэгтэн гэх шошготой нь хэвээр үлдээж байсан аж.

Харин энэхүү шийдвэрээр тэдний тэгш эрх, аюулгүй байдалд анхаарах ёстой гэсэн байна. Тус улсын хуульд гей сексийг ёс бус гаж үйлдэл гэж үздэг байсан юм.

Энэтхэгийн ЛГБТ  хүмүүс  олон жил тэгш эрхийнхээ төлөө тэмцсээр ирснийхээ үр дүнд ийнхүү хуулиар зөвшөөрүүлж чадлаа. Бэлгийн цөөнх гэгддэг эдгээр хүмүүс нийгэмд гадуурхагдан сэтгэл санаа, бие махбодоороо хохирч үлдэх нь маш их байдаг. Эдгээр хүмүүстэй цагдаа нар ёс бус харилцдаг тохиолдол ч олон аж.

Дели хотын шүүх байгууллагын ерөнхий шүүгч Федак Мишра "Ижил хүйстний сексийг гэмт хэрэг гэж үзэж байсан нь шударга бус, хүний эрхэнд халдсан хуульд нийцэхгүй явдал юм’’ гэв.

Энэтхэгийн Дели гэх мэт том том хотуудад хуулиа зөвшөөрөгдөж байгаа ч жижиг хот, дүүргүүд хөдөө орон нутагт шашны бүлгүүд, хуучинсаг үзэлтэй иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа аж.

 

 

ЭХ СУРВАЛЖ: REITERS

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?