МАРТАГДАШГҮЙ НАМАРТАА БЭЛЭН ҮҮ ЗАЛУУСАА ?

2018-09-07  

“Тусгал” гэрэл зургийн клубээс долоо дахь жилдээ  зохион байгуулж буй  “Мартагдашгүй намар” фото аялалын тов зарлагдлаа. Гэрэл зураг сонирхогч залуусын хүсэн хүлээдэг энэхүү аялалын хамгийн сонирхолтой нь энэ үер гэрэл зураг сонирхогч залуус 1960-1970 он руу эргэн очиж, ээж, аав нарын маань идэвхийлэн оролцдог байсан ургац хураалтад оролцох завшаан тохиодог юм.

Залуус эрч хүч, инээд хөөрөөр дүүрэн мөчүүдийг гэрэл зурагт мөнхлөн үлдээхээс гадна, амьдралын алдаж болохгүй дурсамжуудаа тэнд бүтээлцдэг юм. “Мартагдашгүй намар” аяллын үеэр залуус бие биетэйгээ танилцаж, зураг авч,  бүр нэг насны ханиа ч олсон тохиолдол бий. Тэгвэл мартагдашгүй намрын эвэнт зарлагдлаа. 

Мартагдашгүй намар 2018 фото өдөрлөг нь орчны хувьд өөрчлөлт хийж Сөгнөгөрийн голын хөндийд сүндэрлэн буй Монголын хамгийн том пионерын зуслан болох ЦАГААН НУГА зусланд зохион байгуулагдаж байгаараа өмнөх жилүүдээс онцлог юм байна. 2018 оны 9-р сарын 15-ны өдөр болох Пионерын зуслангийн хамгийн СҮҮЛЧИЙН ЭЭЛЖИД явахыг хүссэн хэн бүхэн нээлттэй юм.



АЛБАН ЁСНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
⌚ 06:00 Тусгаар тогтнолын ордны урд цуглан бүртгүүлж, сонин хэвлэл, зангиа тэргүүтнээ гардан авна.
⌚ 06:35 Атусандаа сууж Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн гол руу хэнийг ч хүлээлгүй хөдөлнө
⌚ 07:00 Атусанд өглөөний унд өрөм, боорцог, комподыг зохистой хүртэнэ
⌚ 10:30 Батсүмбэр сумын Сөгнөгөрийн гол дагуу өгссөөр “Цагаан нуга” пионерын зусланд очно
⌚ 10:30-11:00 Пионерын зуслангийн нээлт хийж тангараг өргөнө
⌚ 11:00-12:00 Фото сургалттай, хөтөлбөрт оролцоно
⌚ 12:00-12:30 Бүлгүүдийн дундах тэмцээнээ зарлана
⌚ 12:30-13:00 Бүлгийн ахлагч нар гишүүдээ дагуулаад байрандаа орно
⌚ 12:00-13:30 Өдрийн хоолондоо орно
⌚ 13:30-16:00 Гэрэл зураг авах, тэмцээндээ бэлдэх, чөлөөт цаг
⌚ 16:00-16:30 Бага үдийн цай
⌚ 16:00-17:00 Тэмцээний гэрэл зургийг хүлээн авах 
⌚ 17:00- 17:30 Гэрийн даалгавартаа бэлдэх, хувцсаа солих
⌚ 17:30-18:30 Бүлгүүдийн бэлдсэн гэрийн даалгаврыг таалан соёрхоно
⌚ 18:30-19:30 Оройн хоолондоо орно
⌚ 19:30-20:00 Гэрэл зургийн уралдааны дүнгээ зарлаж шагналыг гардуулна.
⌚ 20:00-20:20 Монита зарлана
⌚ 20:20-21:00 Хар, Цагаан бүжигтэй
⌚ 21:00-21:30 Загварын Хурц, Эрэмгий, Зоримог хувцаслалтаа шалгаруулж хаалтаа хийнэ 
⌚ 22:00 Үйл ажиллагаа өндөрлөж Улаанбаатар хот руу хөдөлнө.
⌚ 01:00 Сүх жанжны талбайд хүрч ирснээр өдөрлөг өндөрлөнө.

ПУТЕВКА /Мандат/:

Мандатны үнэ 60.000₮ ба тус үнийн дүнд: 
Унааны зардал ба уламжлал ёсоор эмээгийн боорцог тогооны шинэ өрөм, өдрийн хоол, гурван төрлийн сургалт, халуун, хүйтэн уух зүйлс, оройн хоол, шинэ ургацын ногоо...бас бус зүйлс багтаж байгаа юм.

Та бүхэн 2017 оны 9-р сарын 7-ээс 13-ны өдрүүдэд амжиж путевка гардан аваарай.

Цахим төхөөрөмжөөр шилжүүлэх бол:
ХААН БАНК - 5720493217 - Шинэтуяа
/Бүртгэлээ заавал баталгаажуулаарай/
Утас: ☏ 96990069

Биеээр очиж авах бол:
✔ Төв хэсэг: UBH center, 10 давхарт 1013 тоот 
Цагийн хуваарь: 09:00-18:00 /Ажлын өдрүүдэд/
Холбоо барих хүн: Ганбаяр ☏ 94222888

✔ Өмнөд хэсэг: TATUKA bakery, 19-ийн Үйлчилгээний төвийн урд
Цагийн хуваарь: 09:00-23:30 /Ажлийн өдрүүдэд/
Холбоо барих хүн: Татука ☏ 70122221

Жич: 
2018 оны 9-р сарын 15 -ны өглөө 06:00 цагт Тусгаар тогтнолын ордны урд /Central tower-ийн зүүн талын зогсоол/ дээр цугларна. Бид их хол замыг удаан хугацаанд туулах учраас жавхлант пионерууд та бүхнийг цагтаа цуглахыг хүсэж байна. Хэрэв цагаасаа хоцорсон тохиолдолд автуус та бүхнийг хүлээхгүй бөгөөд путёвканы мөнгийг эргүүлэн олгохгүйг хатуу анхааруулж байна.


Жичийн жич:
Хувцас хэрэгсэл бүхий хувийн бэлтгэл мэдээж 60, 70-аад оны өрнүүн хэв шинжийг пионерын хэв шинжтэй хослуулан бүрдүүлнэ. Шилдэг донж төрхийг урамшуулан магтана.

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?