Ц.БАТХУЯГ: Ж.ЦОЛМОН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ТУЛ АТГ-Д ХАНДАЖ БАЙНА

2018-09-07  

АШУҮИС-ийн Хангамж үйлчилгээний газрын дарга асан Ц.Батхуяг Авлигатай тэмцэх газарт хандлаа. Учир нь тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон ажлаа авсныхаа дараа түүнийг болон хамт олон, хуучин захирлыг нь тендер будилаантуулсан, улсын мөнгө зувчуулсан гэх худал мэдээллийг цацсан тул энэ хэргийг шалгаж өгөхийг хүсэн АТГ-т хандаж байгаа аж.

Өнгөрсөн сард Ц.Цогзолмаа сайдын томилгоогоор АШУҮС-ийн сургуульд Ж.Цолмон гэх эмэгтэй хүн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч болсон билээ. Үүнийг эсэргүүцэж тус сургуулийн нээлтэн дээр хэсэг багш нар эсэргүүцлээ илэрхийлж, бичигт самбар барин тэмцээд байсан юм. Учир юу вэ гээвл Ж.Цолмон захирал болсныхоо дараа хуучин ажиллаж байсан сургуулийн хамт олныг мөн хуучин захирлыг мөнгө зувчуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан, тендер будлиантуулж, компаниудад давуу эрх олгосон гэж олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр цацсан байна. Үүнийг шалгаж өгөхийг тус сургуулийн Хангамж үйлчилгээний газрын дарга асан Ц.Батхуяг АТГ-аас хүсч байна. Тэрээр “Гүтгэлэг улам нэмэгдэж байна. Тиймээс миний болон хамт олны маань нэр хүндийг сэргээж өгнө үү хэмээн хандаж байна. Бидэнд тендэр будилаантуулах ямар ч боломж байхгүй, бүгд цахимжсан. Хэрэв би гэм буруугүй нь тогтоогдвол энэ хүмүүс ажлаа өгөх байх.

Өчигдөр З.Энхболдоос АШУҮИС-той холбоотой үүсээд байгаа асуудлыг энэ есдүгээр сард багтаан хуулийн дагуу шийдвэрлэх чиглэл ирсэн. Тиймээс энэ есдүгээр сардаа багтаан эцэслэх болов уу гэж бодож байна” гэсэн юм.

ХҮМҮҮСИЙГ АЖЛАА ӨГӨХИЙГ ШААРДСАН

Түүнчлэн АШУҮИС-д халаа сэлгээ ч их байгаа талаар хэлсэн юм. Өчигдөр л гэхэд хоёр хүнийг ажлаа өгөхийг шаардсан тухай хэллээ. Энэ талаараа “Өчигдрөөс эхлээд халаа сэлгээ захирлууд руу орж байна. Би бодохдоо энд том ашиг сонирхол байна гэж үзэж байна. Намын томилгоогоор ирсэн хүн багаа бүрдүүлэх нь дамжиггүй. Дүрэм журам гэж бий, аливаа албан тушаалыг сонгон шалгаруулалтаар томилдог. Намын томилгоо мэтээр ажиллаж байна. Ингэж болохгүй.  Үүний цаана маш том ашиг сонирхол байна. 35 метр квадрат сургуулийн цогцолбор баригдаж байна. Үүнийг тэд мөнгө гэж харж байна" гэсэн юм.

 

Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
АТГ-ын дарга хоолоор дайлах уу.:С.Баярын ойролцоо эргэлдэж байсан Ж.Цолмон мэтээс ямарч ****ийн үйл гарч ирж болзошгүй. Харин Ж.Цолмон нөгөө С.Баяр шиг АТГ-ын дарга хоолоор дайлах уу. 2018-09-07
**** шиг хүүхэлдэй дарга болох гэж:эмчилгээ юу ч мэдэхгүй байх, ямар ч л байсан толгой нь ус гэдэг нь илт харагддаг, салбартаа ямар ч нэр хүндгүй хийсэн бүтээсэн зүйл бүү хэл мэргэжлээр нойлын ногоон тэг гэдэг нь шууд мэдрэгддэг хүнээр захирал тавих энэ намын бодлого үнэн ой гутам юмаа шившиг шившиг.энэ хүүхэнд юм хэлээд өгдөг аав, ээж, ах дүү амраг садан найз нөхөд гэж байна уу.Хамаг л ертөнцийн бузар булай хорчингуудаад багаа бүрдүүлцэн.Гадаадын мундагчуул хэлцэн ш дээ мундаг ажиллая гэвэл чиний муу нь хамаагүй мундагуудаар хүрээлүүл мундагуудыг ажилуул гэж.Яг тас эсрэгээрээ.Нөгөө Ардчилсэн намын гарьдхүүгийн баярсайханы эгч ариунтуул.ер албан тушаал бодохоос өөр юу ч мэдэхгүй хүмүүс яаж энэ насыг барна.зураг даруулахаас өөр шидгүй ариунтуул ахин иржээ.Онигдой ч юм даа 2018-09-08
улс чадваргүй хүмүүсээр удирдуулдаг учир хоцрогдож явдаг юм:түүнийг зөвхөн сорж мөлжих гэсэн хувалзнууд л байх юм.Дондонхүүгийн Отгонбаатар гээд намын нэртэй санхүүгийн луйврын хүн дээр нь Цолмонг хаана яваа газар юу дагасан юу шиг дагаж явах тэр МУИС ын санхүү албаны дарга байгаад одоо анагаахд ирж байгаа юм байна. эдэнд ханаж чаддаг хүсэл тачаал үхэхийн өмнө юу хийснээ бодох оюун ухаан байна уу.эмя нд хичнээн жил санхүү хийж томорлоо, ямар ч мэдлэг боловсролгүй эгч Д байгалмаагаа эх нялхаст ерөнхий нягтлан болгоод авсан эх нялхсынхан байтгай ойр тойрнынхон нь ямар ч чадваргүй доллон дор чадвартай гэдгийг нь мэддэг энэ эх нялхсын нягтланг гэхдээ дээр нь намтай холбоотой энэ дүү нь байдаг.Одоо Цолмон тэр насс гэдэг юмын захирлаар ардчилсан намын гарьдхүүгийн баярсайханы ариунтуулыг тавьж ямар ч мэдлэггүй хоосон толгойтой.сургууль гэж 2 дайны үеийхээс долоон дор сургууль ямар ч технологи байхгүй ийм л байна даа 2018-09-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?