ӨНӨӨ ОРОЙ +18 ЖҮЖИГ НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

2018-09-07  

"Мөрөөдлийн театр”-ын хамт олны намар цагийн нээлт болох  “Дундын бүсгүй” +18 шоу драм үзэгчдийн хүртээл болоход ердөө 5хан  цаг үлдлээ. Үзэгч та нэг жүжгийн тасалбараар хоёр жүжиг үзээд зогсохгүй нэг тайзнаа олон дүрийг харах боломжтой.

 “Дундын бүсгүй” жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж, бүжиг дэглээчээр СТА  Ган-Очир тус тус ажилласан бол  “Ичгүүргүй хос”  жүжгийг МУУГЗ Н.Ганхуягийн орчуулснаар тайзнаа тоглогдох гэж байгаа аж.

 Тус хоёр жүжиг нь Швед болон Оросын зохиол бөгөөд монголын нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлийг хөндсөн учраас цаг үеэ мэдэрсэн уран бүтээл боллоо хэмээн уран бүтээлчид үзэж байгаа аж.

Мөрөөдлийн театрынхан “Хүн алж тоглосон залуус” хэмээх нэртэй 1960 онд бичигдсэн зохиолоос сэдэвлэн уг жүжгийг тавьж байгаа юм байна. Урилгаар жүжигчин Ц.Алдармаа, А.Туяа нар тоглох юм байна. Дундын бүсгүй +18 шоу драм нь 18-аас дээш насныханд зориулсан бүтээл юм. Тоглолт 19.00 цагт МҮЭСТО-нд яг цагтаа эхэлнэ.

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?