САДАР САМУУНЫГ “АГНАХ” ХАР ЖАГСААЛТ НЭЭЖЭЭ

2018-09-07  

“Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийг УИХ-ын дэргэдэх Цахим бодлогын хороо, УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар зохион байгуулж байгаа аж.  Түүнчлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Нийслэлийн боловсролын газар хамтран зохион байгууллаа.

Цахим орчноор дамжуулан хүүхдийн эрхэд халдсан зөрчил өнгөрсөн онд л гэхэд 44 удаа гарсан бол  энэ оны эхний 8 сар л гэхэд энэ тоо 3 дахин нэмэгджээ. Энэ нь өсвөр насны хүүхдэдээ тавих эцэг эхийн хараа хяналт сул, цахим орчинд хэнтэй хэрхэн нөхөрлөж байгааг  нь тэр бүр тоодоггүй анзаардаггүйтэй холбоотойг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Хурлын үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс хэйнксийн хэлсэн үгийг хүргэж байна.

Алекс хэйнкс: Орчин үеийн хүүхэд, багачууд хоёр ертөнцөд амьдарч байна. Нэг нь бодит ертөнц, нөгөө нь цахим орчин. Тэдний амьдралд цахим орчин гол байр суурь эзлэх болсон нь өнөөдөр дэлхийн нийтийн санааг түгшээж байна. Хүүхдээ цахим орчноос юуг хүлээн авч, үзэж харж байгаа вэ гэдгийг эцэг эхчүүд мэдэхгүй байгаа нь харамсалтай. Нэг талаас цахим орчин нь хүүхдүүдэд асар олон боломж, давуу талыг  нээж өгч байгаа  ч нөгөө талаараа эрсдэлийг бий болгож байна. Миний хувьд хүүхэд байхдаа гадаа найзуудтайгаа тоглодог, номын санд суудаг байсан ч томчуудын хараа хяналт дор өссөн. Гэтэл орчин үеийн хүүхдүүд томчуудын хараа хяналтаас гадна цахим орчныг ашиглах болсон  нь харамсалтай. Хүүхдүүдийг  цахим орчны эрсдэлээс хамгаалахад бүх салбарын хамтын ажиллагаа шаардлагатай” гэлээ.

Харин ГБХЗХГ-ын ХЭЗХАГ-ын дарга А.Энхбаатар 21 аймаг, 9 дүүргийн 2240 хүүхдээс авсан "Өсвөр үе ба интернет хэрэглээ" судалгааны дүнг танилцуулав. Судалгаанд оролцогчдын 88,4% нь ухаалаг утас ашиглан интернетэд ордог гэсэн байна. Нийт ухаалаг утастай хүүхдийн 92% нь интернетэд байнга холбогддог гэсэн дүн гарчээ. Хүүхдийн  108 утсанд цахим дарамт төрөлд ирсэн дуудлага 2016-207 онд 278 хувиар огцом өсжээ. Таван хүүхдийн тутмын нэг нь танихгүй хүний хүсэлтийг бүртгэж авдаг гэж судалгаанд оролцсон хүүхдүүд  хариулсан бол цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах мэдлэггүй гэж 34 хувь нь, 13 хувь анхан шатны мэдлэгтэй гэж хариулжээ. Хүүхдийнхээ цахим хэрэглээний агуулгад эцэг эхчүүдийн  хяналт сул байгаа нь судалгаанаас харагдсан гэдгээр  тэрбээр дурдав.

Цахим орчинд “Санхүү өгнө авна”, “Эмо”, “Сайн ахтай болъё”, нэртэй фэйсбүүк группүүд нээгдэж ихэвчлэн насанд хүрээгүй залуусыг элсүүлж улмаар амиа хорлох, биеэ үнэлэх, садар самуунд уруу татах зэрэгт уруу татдаг байна. Иймээс цагдаагийн байгууллагаас эдгээр групп, хуурамч хаягийг илрүүлэн, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байгаа талаар мэдээллээ. Тухайлбал, бага насны хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц  19 хаалттай групп мөн нээлттэй есөн групп, зургаан  фэйж хуудсыг  устгасан байна. Садар самуун сурталчилсан элдэв ёсзүйгүй групп, хуудсуудын мэдээллийг хүлээн авах зорилгоор Цагдаагийн байгууллагаас “Хар жагсаалт” нэртэй  групп ажиллуулж эхэлжээ.

 

Б.ХУЛАН 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?