ӨМӨЗО 2015 оноос хойш "Нахиа" Хятад, Монголын хэвлэлийн солилцооны төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд зохиогчийн эрхтэй худалдаа, зохиогчийн эрх шилжүүлэх, хамтран хэвлэн нийтлэх замаар Монгол Улстай нягт холбоотой ажиллах болсон юм.
Энэ жил уг төслийг Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээтэй хамтатган хийж байгаа нь төслийн хэрэгжилтийн үр дүнд ихээхэн хувь нэмэр оруулсныг оролцогч талууд онцоллоо. Арга хэмжээний үеэр Хятад, Монгол хоёр орны төлөөлөгчид Монгол Улсын хүүхдийн номын санд 1500 боть 15000 ширхэг номыг хандивласан байна.
9 сарын 5-нд зохион байгуулсан” Нахиа” номын үзэсгэлэнгээр үзэсгэлэнгээр ”Хятадын шинэ үеийн амьтны үлгэр”, “Хятадын сонгодог үлгэр”, “Дэлхийн сонгодог үлгэр”, “Монгол үндэсний амьтны ёгт үлгэр” зэрэг 200 гаруй төрлийн хүүхдийн шилдэг номыг дэлгэн үзүүлсэн нь номд шимтэн уншигч хүүхдүүдийн талархлыг хүлээсэн үйл явдал болжээ.
О.НАНСАЛМАА