5 ЖИЛ ЦУУРАЙТСАН “ТАЛЫН ДУУ ХООЛОЙ”

2018-09-08  

Өвөр монголын радио телевизийн хорооны Талын дуу хоолой радио Монгол улсад эфирээ цацаж, сонсогчдодоо хүрсний 5 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн баярын хурал өнөөдөр болж, хүндэт сонсогч, сэтгүүлч, дарга нарыг хүлээн авахын сацуугаар Талын дуу хоолойг цаашид хэрхэн хөгжүүлэх санал зөвлөмжийг ярилцсан юм.  

Нээлтийн үеэр тус радиогийн захирал Баясгалан “Даяараа сайн байцгаана уу, манай радио монголын сонсогчдын сэтгэл зүйн онцлог болон тэдний хүлээж авах хэрэгцээ шаардлагад зохицуулан нэвтрүүлгээ бэлтгэхийг ихэд анхаарч ирсэн. Ирэх 5 жилд сонсогч сэтгүүлчдийн нөхөрсөг зөвлөгөөг хэрэгжүүлж, хичээн ажиллах болно. 5 жилийг ардаа орхиж, нэгэн гэр бүл болсон хамт олондоо ойн баярын мэнд хүргэе” гэсэн юм. Түүнчлэн монголын сонсогчдод илүү их хүрэхийн тулд хоёр улсын үг хэллэгийн зөрүүг сайтар судалж, мэргэжилтэн бэлтгэж байгаа талаараа ярисан юм.

Та бүхэнд Талын дуу хоолой радиогийн 5 жилийн түүхэн замналаас хуваалцъя

Тус радио нь Монголд 2013 оны 3 сарын 1-ний өдрөөс эхлэн цацагдсан байдаг. Гэвч гадны радио нэвтрүүлэг явуулахыг хориглосон журмын дагуу 2013 оны 7 сарын 1-нд 4 сар үйл ажиллагаагаа явуулсны дараа хаагдсан билээ. Тиймээс Шинэ долгион FM 107.5 радиогийн сувгаар мэдээ мэдээллээ цацах  болсон юм. Ингэснээр тус радиогийн эфирийг хувааж, Талын монгол радио өөрийн нийтлэл нэвтрүүлгээ өдөр бүр найман цагийн турш нийслэл даяар цацдаг болсон юм.   

Монголын ард түмний сонорыг мялааж, үргэлж шинэ, хэрэгцээт мэдээллээр хангахыг зорин ажилладаг Талын дуу хоолой радио ийнхүү 5 жилийн турш цангинасан их амжилт гаргасныг дурдаад дуусашгүй билээ. Тухайлбал “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Таны сэтгэл дэх Өвөрмонгол”, “Удмын алтан хэлхээ- үүх түүх- өв соёл” “Ардын дууны аян замын сурвалжилга”, “Хөгжилд хөтөлсөн-70 жил”, хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан “Өөрчлөлт шинэчлэлт-40 жил Нэг бүс нэг зам Хятад дахь аялал” зэрэг нэвтрүүлгүүд нь олны сонсох дуртай нэвтрүүлгээр нэрлэгддэг байна. Эдгээр нэвтрүүлэг нь далайцтай, том агуулгатай мэдээллийн үйл ажиллагаа болж хоёр улсын харицаанд дэвшил авчирч, ард олны аж амьдрал зан зашил, соёлоос танин мэдэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Түүнчлэн 2014 онд Монголын Үндэсний радиотой хамтран “Хятад Монгол хоёр улсын дуулаачдын уралдааныг Хөх Хот болон Улаанбаатар хотод тус тус амжилтай зохион байгуулсан билээ.

 

О.НАНСАЛМАА 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?