ТА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ЗОХИСТОЙ ОРОЛЦОХЫГ ХҮҮХДЭДЭЭ ЗААДАГ УУ?

2018-09-10  

Сүүлийн үед хүүхэд зам тээврийн осолд өртлөө, гарцаар гарч яваагүйгээс амь насаа алдлаа гэх мэт замын хөдөлгөөнд оролцох мэдлэггүйгээс болж амь насаараа хохирсон тохиолдлууд их гарах болжээ. Энэ амралтын өдрүүдэд л гэхэд нийслэлд зам тээврийн ослоор 17 хүн гэмтэж бэртсэнээс 4 нь бага насны хүүхэд байсан байна. Хэдийгээр хөдөлгөөнд оролцож буй жолоочийн буруу байлаа ч эцэг эхчүүд хүүхдээ багаас нь зөв үлгэр дуурайл үзүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зааж сургах хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулж  Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх тодорхой төрлийн арга хэмжээнүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлж ажилласан  байна.

Уг ажлын хүрээнд дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулийн өмнөх насны цэцэрлэгийн эрхлэгч нарт сургалт зохион байгуулжээ. Хүүхдийг осол гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, энэ талын мэдлэг, мэдээллийг хүүхдэд болон эцэг эхчүүдэд хэрхэн олгох талаар мэргэжил арга зүйн зааварчилгаа өгсөн байна.

Тус сургалтад төрийн болон хувийн хэвшлийн нийт 42 цэцэрлэгийн эрхлэгч нар хамрагджээ. Ингэснээр хүүхдэд ганцхан эцэг эхчүүд нөлөөлөхөөс гадна багш сурган хүмүүжүүлэгчид ч замын хөдөлгөөний талаар мэдлэг мэдээлэл олгох чадамжтай болох юм байна.

 

Б.ХУЛАН 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?