7 ИРГЭН ХЭРГИЙН ГАЗРААС ЗУГТЖЭЭ

2018-09-10  

Амралтын өдрүүдэд буюу 9-р сарын 08,09-ний өдрүүдэд нийслэлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 119 зөрчлийг илрүүлжээ. Түүнчлэн зам тээврийн осолд өртөж, холбогдсон жолооч 3, явган зорчигч 3 бүртгэгдсэн байна.  

Мөн осол, хэргийн газрын орхиж явсан 7 осол бүртгэгдсэнээс 3 хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон шалгалтыг ажлыг явуулж байна.

Харин орон нутагт бүртгэгдсэн зам тээврийн ослын дийлэнх хувь нь онхолдох хэлбэрээр үйлдэгдсэн байх бөгөөд энэ төрлийн осол нь хурд хэтрүүлэх, аюул тулгарсан үед тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ  авч чадаагүй байх зэргээс шалтгаалсан байна.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

  1. 2018.09.08-ны өдөр 09 цагийн орчим Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг асфальтан замд амины T.Probox маркийн автомашин онхолдож жолооч, зорчигч нарын 3 хүний  амь нас хохирсон,
  2. ХУД-ийн 19-н үйлчилгээний төвийн арын замд T.Crown маркийн автомашины жолооч нь ээжийн хамт явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан 6 настай Б-г мөргөж гэмтээсэн ослууд бүртгэгдсэнийг шалгаж байгаа аж.

​Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?