192 ХҮН ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР НАС БАРЖЭЭ

2018-09-10  

Цагтаа чамин тансаг, чинээлгийн билгэ тэмдэг болж байсан автомашин өнөөдөр хүний наад захын хэрэгцээ болж, автомашинууд зам харгуйг эзэлж, заримдаа тулааны талбар ч болж байна. Монгол улсын хувьд нийт ажлын дийлэнх хувийг иргэд тээврийн хэрэгслээр гүйцэтгэж ирсэн, одоо ч гүйцэтгэсээр байгаа нь хөдөлгөөний аюулгүй байдал нэн тэргүүний чухал асуудал болж байгааг харуулж байна.

Статистик судалгаанаас үзэхэд 2018 оны эхний 8 сарын байдлаар Цагдаагийн байгууллага улсын хэмжээнд 18663 зам тээврийн ослыг бүртгэн шалган шийдвэрлэлээ. Зам тээврийн ослын улмаас 192 хүний амь нас хохирсоны 135 буюу 70 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Энэ тоон үзүүлэлтийг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 28,6 хувиар, орон нутагт 35 хувиар тус тус буурсан хэдий ч бага хүн амтай манай улсын хувьд өндөр үзүүлэлт юм.

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хүний тэр дундаа жолоочийн оролцоо маш чухал үүрэгтэй тул замын хөдөлгөөний хууль дүрмийн заалтыг зөрчихгүй байхыг анхааруулж байна.

 

ЗЦА

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?